Английн Лондон хотын метроны буудалд хүнсний үйрмэг булаацалдан “зодолдож буй” хоёр хулганын зураг оны шилдэг зургаар шалгарчээ. Байгалийн түүхийн музейгээс зарласан зэрлэг амьдын гэрэл зургийн уралдаанд нийтдээ 48 мянган гэрэл зураг ирснээс 25-ыг нь эцсийн шатанд шалгаруулсан байна. Гэрэл зурагчин Сэм Ровли хоёр хулганын “зодооныг” хальсанд буулгасан нь хэдхэн секундэд өрнөсөн торгон агшныг соргогоор мэдэрсэн хэмээн шүүгчид магтжээ.
Үүнээс гадна “Тулаанд ялагдсан нь” нэртэй гэрэл зурагчин Аарон Гековскийн зураг шилдэг тавд багтжээ. Бангкок хотын “Сафари Уорлд” нэртэй боксын тэмцээнд ялагдсан орангутан сармагчин рингийн хажууд сууж буй нь.
Бразилийн Пантанал дахь ширэнгэн ойд эх, хүү шар цоохор ирвэс аварга анаконда могой агнаж, амандаа зуусан зургийг Митчл Зогзогхигийн даржээ.
Кенийн хойд хэсгийн Лева дархан цаазат газрын хамгаалагчийг Китуй гэх нэртэй хар хирсийн хамт байгааг гэрэл зурагчин Мартин Бузора буулгажээ.
Арктикийн цагаан цасан дунд цаа бугын төлүүд хэвтэж байгааг Францис де-Андрес даржээ. Тэрбээр “цаа бугыг олоорой” гэх нэртэй зургийг Норвег улсад авсан аж.
эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ