Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав | News.MN

Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа. Мөн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.  Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав. Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Мөн өнөөдрийн хуралдаанаас  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Засгийн газар баярын  амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой  холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна

ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болов. Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.

Товч мэдээ

–  “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгов. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар боллоо.

–  Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр дээрх үйлдвэрийг барих тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

–  Улаанбаатарын дулааны III цахилгаан станцы суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийг хэрэгжүүлэх эсэх удирдамж авах болов.

–  “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр төрийн зарим чиг үүргийг Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор гүйцэтгүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-02-12 192.82.65.103

Засгийн газар өөрсдөө сүржигнэхээ боличихмоор байна. haa baisan hiatadad neg haniad tomuu garsnii toloo yun surtei yum. Manai mongold ovol bolgon corono baitugai tomuu degdej heden zuugaaraal uhej baigaa shde. manai mongoliin ene ovoliin hatgaanii too terbum huntei hiatadiinhaas hamaagui ih baihchin bilee. uhsen hunii too ch gesen 1000 hund noogdoh uzuulelteer hamaagui ih bna lee. Bitgii surjigneed bai uhernuud.

Avatar

zochin 2020-02-12 192.82.65.103

Хилээ хаа л гэнэ оркууд та нар тэгээд гадаадаас мөнгө олж ирж байгаа юмуу. Улсын төсвийн мөнгө л идэж байгаа биздээ. Улс чинь хятадаас мөнгө олдог шдээ. Хятадаас авдаг интернетээ бас таслаад бүр мөсөн хязгаарын шугам татах юм уу, будаа хүнсний ногоо, гутал хувцас, барилгын материал гээд бүгдийг урдаас авч байгаа шдэ оркуудаа

Avatar

zochin 2020-02-12 192.82.65.103

zaas haa baisan hiatadad neg haniad tomuu garsnii toloo yun surtei yum. Manai mongold ovol bolgon corono baitugai tomuu degdej heden zuugaaraal uhej baigaa shde. manai mongoliin ene ovoliin hatgaanii too terbum huntei hiatadiinhaas hamaagui ih baihchin bilee. uhsen hunii too ch gesen 1000 hund noogdoh uzuulelteer hamaagui ih bna lee. Bitgii surjigneed bai uhernuud.

Avatar

Иргэн 2020-02-12 139.5.216.52

Гэр бүлийн хүрээнд гэдгийг чинь ах дүү,төрөл төрөгсадийнхөө хүрээнд гэж ойлгоод хэснх гээд байнаа

Avatar

Зочин 2020-02-12 192.82.74.204

Tegeed ya geh gee ve. Horiglood hesseniig n shorond hiih yumuu. Hen hesej baigaag hen medeh ve. Chi erguuld garah yumuu.

Avatar

zochin 2020-02-12 103.229.122.226

Ug ni Tsagaan sariin odruudiig ajliin odort shiljuuj,Hesch zolgoh,olon hun tsuglarah, ;arhi dars hereglehiig horgloh l heregtei baisan yum. Omnot hil zalgaa aimguudad ontsgoi baidal togtooh ni mash zov.

Avatar

Зочин 2020-02-12 150.129.141.33

Цагаан сар нь нэг сарын зөрүүтэй болсон нь зөв болжээ гэж бодогдлоо.

Avatar

Зочин 2020-02-12 150.129.141.33

Цагаан сар нь нэг сарын зөрүүтэй болсон нь зөв болж гэж бодогдлоо.

Avatar

Зочин 2020-02-12 150.129.141.33

Тэнгэрлэг заяатай миний Монголын ард түмэнд корона хүрэхгүй ээ,эзэн Чингисийн ард түмэнд элдэв өвчин хүрэхгүй ээ,мах гурил сүү цагаан идээ эх орныхоо төмс хүнсний ногоо,аньс нэрс чацаргана аарцаа уугаад бхад аюулт өвчин алсарнаа.Айх хэрэгггүй,дархлаа сайжруулж хувийн ариун цэврээ сайн сахигтун.

Avatar

setgegdel 2020-02-12 203.91.115.55

yooo haha. ugaasaa mongolchuud chin hort havdriin nas baraltiin toogooroo tolgoi tsohij, amia horlolt deeguur, uch tuchnuun hun uvchnuur uhej bgaash. iim teneg muhar oilgoltoo hezee haynaa.

Avatar

Зочин 2020-02-12 150.129.141.33

Гэр бүлийн хэмжээнд гэдэг чинь ам бүлийнхээ хэмжээнд гэсэн үг байхаа,тэр нь дээр шүү.

Avatar

Зочин 2020-02-12 192.82.71.46

“Гэр бүлийн хүрээнд” гэдгийг юу гэж ойлгох вэ? Гэр бүлийн тухай хуульд юу гэж заасныг үзвэл:
3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" хэлнэ гэжээ.

Avatar

Зочин 2020-02-12 192.82.71.46

"Хамт амьдарч байгаа" гэхээр нэг гэрт, байранд байнга цуг амьдарч байгаа гэж ойлгох нь ээ?

Avatar

ы 2020-02-12 103.229.121.12

Ямар ч хэрэггүй юман дээр нэг их хууль яриад, битгий тэнэгтээд байгаач. Хуулийн сургуулийн оюутан юм уу хаашаа юм. Гадуур айл хэсэхгүй гэртээ тэмдэглэхийг зөвлөж байна ш дээ.

Avatar

ok 2020-02-12 202.126.88.151

erguuu yumnuud tsomhon gj yu baidiin hori esvel zgr hiiilgeech.

Avatar

Иргэн 2020-02-12 122.201.24.6

Маш зөв шийдвэр.

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.77

Zarim nastaichuud zaaval tsagaan sar hiine gej duvchignuud bhima, uheheeree ailgaad yah gej huuheduudee zovoodog bnaa, gants jil unjihud yu n boldoguin

Avatar

Zochin 2020-02-12 202.21.105.186

Ger buliin khureend gekheer aav, eejdee zolgokh geed adilkhan l yum bno

Avatar

Zochin 2020-02-12 202.21.105.186

Neg musun temdeglekhgui gechikheed araas ni ger buliinkhee khureend tsomkhon temdegle gedeg ni yuu ch gesen ug yum. 2 utgatai shiidver bna.

Avatar

Зочин 2020-02-12 202.179.26.197

Бяданд ганц ёолк байхад хаваажид.

Avatar

Иргэн 2020-02-12 139.5.216.52

Ёлка шиг хэрэггүй бачр алга. Бүтэн нэг сар архиддаг баяр хэрэггүй

Avatar

Зочин 2020-02-12 192.82.74.204

Hujaa tsaraitai oros bayartai orkuudaar duurchee. Ug hel n haanah yumbe. Minii mongol yu l bolood bainadaa

Avatar

zochin 2020-02-12 103.229.122.226

Tsagaan sar temdeglehee eroosoo bolieo Het hotsrogdson,Mongoliig muuhai haragaduuldag 'het undesnii uzelleg yos.Ers oor baidlaar orchin ueteigee oirtuulj oorchlon temdeglej harin bolnoo. Deer ued zovhon hoed bayachuud,shashniihan l ter hureendee,bogdodoo morgoh mayagaar irj temdgldeg,harts arduudad hamaagui bayar baisan gedeg.

Avatar

Сэхээтэн 2020-02-12 49.0.144.72

Шинийг 1 -ныг байг гэхэд 2,3-ныг ажлын өдөр болгохгүй бол нөгөө хэд нь золгоно гээл явчихна даа.. энэ вирусыг дарах вакцин 1,5 жилийн дараа гарна гэсэн,, САРС-ыг хэд нугалсан хурдтай тархаж, үхэлд хүргэх хувь нь өндөр байна. Монгол улс аюулд маш ойрхон илрэх нь зүгээр л цаг хугацааны асуудал болчоод байгаа. Мөн нэг ороод ирвэл дийлэхгүй. назгайрч суух цаг бишээ

Avatar

Зочин 2020-02-12 64.119.18.130

тэнэгтээч, золголт хийхгүй гэртээ л амарна шд, манайд ажилгүй айл хэсэх дуртай хүмүүс их байнаа.

Avatar

zochin 2020-02-12 103.229.122.226

olon honogoor Arhidah, 'eliireh,solioroh geech.Arhinii dontonguud l bayar temdeglene gee soliorch bicheed baigaa yum.

Avatar

Зочин 2020-02-12 192.82.74.204

Aimshigtai uvchin garchaad baihad yun ajillah ve. Gertee hevtestgeehgui yu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж