Оросууд Иракын эрчим хүчний үйлдвэрлэлд 20 тэрбумын хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Оросууд Иракын эрчим хүчний үйлдвэрлэлд 20 тэрбумын хөрөнгө оруулна

Оросууд Иракын эрчим хүчний үйлдвэрлэлд 20 тэрбумын хөрөнгө оруулна

ОХУ-ын газрын тос, байгалийн хийн компаниуд ойрын ирээдүйд Ирак дахь хөрөнгө оруулалтаа гурав нугалах боломжтой хэмээн эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Юрий Федеров мэдэгдлээ. Компаниуд Ирак дахь газрын тосны төсөлд 20 тэрбум ам.доллар зарцуулж магадгүй хэмээн Федеров Иракаас ОХУ-д суугаа элчин сайд Абдул-Рахман Аль-Хуссейнитэй уулзах үеэрээ хэлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

"Өнөөдөр Орос улсад Лукойл, Башнефть, Газпром нефть зэрэг газрын тос, байгалийн хийн тэргүүлэгч компаниуд эрчимтэй ажиллаж байна. Нийт орлого нь 10 тэрбум ам.доллараас давлаа" хэмээн албаныхан хоёрдугаар сарын 10-нд мэдэгджээ. Түүний хэлснээр Зарубежнефть, Татнефть, Роснефтегаз зэрэг бусад компаниуд мөн Ирак дахь ажлыг сонирхож байгаа аж.

"Бид Оросын компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, төрөлжүүлэх, ялангуяа байгалийн хийн салбарыг хөгжүүлэх боломжуудыг судалж байна. Урьдчилсан мэдээгээр бол энэ бүхэн манай компаниудын хөрөнгө оруулалтыг гурав дахин өсгөх боломжтой" хэмээн албаныхан мэдээлжээ. Ноднин ОХУ болон Ирак эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа цахилгаан эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа сэргээсэн билээ. Оросын зарим пүүс, компаниуд Багдадад цахилгаан эрчим хүчний байгууламжийг сэргээн засварлах, хөгжүүлэхэд туслах боломжтой бөгөөд Оросын компаниудын туслалцааг ашиглан дулааны цахилгаан станц барих асуудлаар хэлэлцээ хийж байгаа ажээ.

Ирак дахь газрын тосны нөөц 145 тэрбум гаруй баррел, байгалийн хийн нөөц 3.7 их наяд гаруй шоо метр хэмээн тооцоолж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж