Нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгохыг завдсан эмэгтэйг шоронд хорьжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.13-нд нийтлэгдсэн

Нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгохыг завдсан эмэгтэйг шоронд хорьжээ

Нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгохыг завдсан эмэгтэйг шоронд хорьжээ

Онгоцонд нисч явахдаа хаалга онгойлгохыг завдсан Их Британийн эмэгтэйд хоёрдугаар сарын 12-нд хоёр жил шоронд хорих ял сонсголоо.

26 настай Клое Хэйнес гэгч эмэгтэй 2019 оны зургадугаар сард Лондоны нисэх онгоцны буудлаас Туркийн Даламан хүрэх онгоцонд суужээ. Тэрбээр нислэгийн үеэр онгоцны хаалгыг онгойлгохоор завдахад нислэгийн багийнхан болон бусад зорчигчид нийлэн түүнийг болиулсан байна.

"Хатагтай Хэйнесийн үйлдэл бидний амьдралдаа үзсэн хамгийн аюултай үйлдэл байлаа. Тиймээс бид түүнд насан туршдаа манай онгоцоор зорчихыг хориглосон" хэмээн Jet2.com, Jet2holidays-ийн гүйцэтгэх захирал Стив Хийпи хэлжээ.

Осол болохоос сэргийлж, нисэх хүчний хоёр сөнөөгч онгоц хөөрөн, зорчигч тээврийн тус онгоцыг дагуулан Лондонд эргэн буусан байна.

Jet2 компани Хэйнесийг 110 мянган ам.доллараар торгосон бөгөөд шүүх хурал дээр Хэйнесийн хэлснээр тэр болсон явдлын өмнө алкоголь болон эм хольж уусан учир юу ч санахгүй байгаа аж. Харин гэрчүүдийн мэдүүлж буйгаар Хэйнес хаалга онгойлгохыг завдаж байхдаа "Би үхмээр байна. Үхэхдээ та нарыг бүгдийг чинь ална" хэмээн орилж байжээ.

Харин түүний өмгөөлөгч Оливер Саксбигийн хэлснээр Хэйнес зүгээр ч нэг согтуу байгаагүй, түүний бие муу байсан. Тэр сэтгэцийн өвчтэй ажээ.

Уг үйл явдлаас болоод компанийн удирдлагууд нислэгийн өмнө алкоголь хэрэглэх болон гар тээшинд татваргүй бараанаас авсан архи тээхийг хориглох зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж