Сөүл: Коронавирусийн талаар монгол хэл дээр зөвлөгөө өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Сөүл: Коронавирусийн талаар монгол хэл дээр зөвлөгөө өгч байна

Сөүл: Коронавирусийн талаар монгол хэл дээр зөвлөгөө өгч байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа өчигдрөөс /2020.02.11/ эхлэн коронавирусийн талаар гадаад хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлжээ. Нийт 12 хэл дээр мэдээлэл өгч байгаа ба монгол хэлнээс гадна Хятад, Англи, Япон, Тай, Индонез, Араб, Вьетнам, Филиппин, Пакистан, Балба, Узбек хэлүүд багтсан байна.

Мэдээлэл авахын тулд (02-2229-4900) тусгай дугаарт залгах ажээ. Түүнчлэн хотын захиргаанаас томилогдсон орчуулагч гадаадын иргэдийг дагаж, эмнэлэгт үзүүлэхэд нь туслах юм байна. Мөн энэхүү үйлчилгээг хууль бусаар оршин суудаг иргэд ч санаа зовох зүйлгүй авах эрхтэй бөгөөд орчуулагч нар тухайн гадаадын иргэний хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээж байгаа аж.

Хотын захиргаанаас гаргасан захирамжид тус хотод оршин суудаг 450 мянган гадаадын иргэдэд шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хангалттай өгөх нь нэн тэргүүний зорилго гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж