Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой | News.MN

Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Шинэ коронавирусийн  халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2020.02.12/ танилцжээ. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулан ажиллаж байгааг энэ үеэр хэлсэн байна.

Нөхцөл байдал хүндэрвэл  тус эмнэлгийн есөн давхар байрыг бүрэн чөлөөлөх,  500 ор бэлдэн, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн  бэлэн байдалд ажиллуулах боломжтой талаар судалсан байна.

Эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа  аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-02-12 59.153.115.201

Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа хурандаа БАТБОЛД маш ажилсаг,шударга,зарчимч сайн удирдаж.зохион байгуулдаг,өндөр ёс суртахуунтай,ховорхон эмч дээ

Avatar

Зочин 2020-02-12 150.129.141.33

Тэнгэрлэг заяатай миний Монголын ард түмэнд корона хүрэхгүй ээ,мах гурил эх орныхоо төмс хүнсний ногоо аньс нэрс чацаргана аарцаа уугаад дархлаагаа сайжруулаад хувийн ариун цэврээ сайн сахивал айх аюул үгүй,бүү ай,бүү сүржигнэ,бүү муу ёрло,бүү муу юм бод.

Avatar

Монгол 2020-02-12 182.160.35.205

Чи монгол хүн биш. Монгол хүн ийм тэнэг зүйл бичиж суухын оронд аливаа зүйлд бэлтгэлтэй байдаг.

Avatar

Зочин 2020-02-12 64.119.21.254

ХЭТ СҮРЖИГНЭЭД БАЙНА ОдооХятэдөд байдал сайжирсөн 7 хоногоос ажил хэвийн болох байх гэу танил маань хэллээ

Avatar

Зочин 2020-02-12 192.82.73.137

Сарангэрэл титэм вирус илрээсэй гээд даллаад байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2020-02-12 122.201.23.201

ороод ирсэн юм бишүү ү тээд эртнэс эмлэг нтрээ бэлдэж нтр омг яанааа энчидоо

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.32

/shalguulna gdg ni urlag yma gj/

Avatar

Зочин 2020-02-12 192.82.76.211

Муу ёрлосон зан үйл маягын юм болчихгүйн тулд соён гэгээрлийн ажлаа сайжруулах хэрэгтэй. Ухуулга таниулга, энэрэл хайрын ажлыг ухамсартай бүрэн хариуцлагатай, ёс суртахуунтай сайн дурынхны баг бүрдүүлэн эрчимтэйгээр, өргөн цар хүрээнд хийх ёстой. Элдэв өвчинд өртөх өндөр эрсдэлтэй нийгмийн бүлэг давхарга, бүс нутаг, хороо дэвсгэрийг онцгойлон тодорхойлж, тэр газруудаар ариутгал, сургалт мэдээлэл, асаргаа халамжийн болон үзлэг оношлогооны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай

Avatar

Зочин 2020-02-12 182.160.1.177

Mongold l uridchilsan sergiileh arga hemjeeg "muu yor" geed erguuteed baigaa um daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж