Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Цэргийн төв эмнэлгийн байрыг суллах боломжтой

Шинэ коронавирусийн  халдварын үед онцгой нөхцөлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2020.02.12/ танилцжээ. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулан ажиллаж байгааг энэ үеэр хэлсэн байна.

Нөхцөл байдал хүндэрвэл  тус эмнэлгийн есөн давхар байрыг бүрэн чөлөөлөх,  500 ор бэлдэн, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн  бэлэн байдалд ажиллуулах боломжтой талаар судалсан байна.

Эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа  аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж