Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаа цуцлах уу? | News.MN

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаа цуцлах уу?

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаа цуцлах уу?

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаа цуцлах уу?

Хятадын эрх барих Коммунист нам ирэх гуравдугаар сарын 5-нд болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаа цуцлах уу, эсвэл коронавирусийн халдвартай энэ үед 3000 депутатыг Бээжин хотноо нэг дор цуглуулах уу гэдэг хүндхэн сонголтын өмнө байна.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар эрх барих намын эдийн засаг, нийгмийн халамжийн төлөвлөгөөг хэлэлцдэг аж. Хэрэв тус хурал цуцлагдах, эсвэл хойшилбол 1966-1976 оны хооронд болсон Соёлын хувьсгалаас хойш анх удаа болно. Хурлыг сурвалжлахаар гадаадын олон зуун сэтгүүлч жил бүр Бээжинд цугладаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хурлыг тавдугаар сар эсвэл халдварын тархалт зогсох хүртэл хойшлуулж магадгүй гэнэ.

Ард иргэдийн зүгээс Хятадын Засгийн газрыг халдварт өвчинтэй тэмцэж буй байдалд сэтгэл хангалуун биш интернет орчин, хэвлэл мэдээлэлд хатуу цензур тавьж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Too 2020-02-12 202.9.46.127

bichgiiin aldaa nairuulgiin aldaa heleh yum algaa

Avatar

Зочин 2020-02-12 202.9.40.130

online-r hiih heregtei , hyatadiin buh deg juram taalgagdaad baigaa mash goe emh tsegtsei yum bilee anh udaa beejind ochson tserguud ni engiin tsagaar ch gesen goe 3 3aar jagsaad yavj baisan

Avatar

Ардын Элч Эх Оронч 2020-02-12 192.82.75.60

хуцмой тэр бүх дэг журамтай улсруугаа зайлмой

Avatar

Зочин 2020-02-12 192.82.76.211

Онлайнаар хурлаа хийхгүй юү….

Avatar

ХАХАХА 2020-02-12 202.179.26.161

ЗӨВ БИЧЭЭЧЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж