Корсетноосоо гарч сэтгэ: Азичууд гоо сайхны стандартыг эргүүлж байна | News.MN

Корсетноосоо гарч сэтгэ: Азичууд гоо сайхны стандартыг эргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Корсетноосоо гарч сэтгэ: Азичууд гоо сайхны стандартыг эргүүлж байна

Корсетноосоо гарч сэтгэ: Азичууд гоо сайхны стандартыг эргүүлж байна

Бусад ази хүүхнүүдийн адил Бэ Ён Жон нүүрээ будалгүй гэрээсээ гардаггүй байв. Тэр өөрийн царайндаа дургүй байсан. Бэ нүүрээ будахдаа ихэвчлэн хоёр цаг зарцуулдаг учир хичээлдээ хоцрохгүйн тулд идэх, унтах цагаасаа хасдаг байв. Тэр ч бүү хэл, дэлгүүр орохын тулд нүүрээ будах хэрэгтэй болдог байжээ. "Нүүрний будаггүйгээр гэрээс гарахаар их эвгүй санагддаг. Будаагүй үед хэн нэгэн харахад нь их ичдэг байлаа. Би өөрийнхөө царайнд дургүй байсан. Гэрээсээ ганцхан цаг гарах байлаа ч заавал нүүрээ буддаг" хэмээн 21 настай Бэ ярьжээ.

Түүнийг хүмүүс youtube дээр нүүр будгийн зөвлөгөө өгдөг Lina Bae гэх нэрээр нь илүү танина. Тэр зуны гялалзсан нүүр будаг, нүдний смоки будалтыг төгс хийдэг нэгэн.

Энэ жилийн эхээр хийсэн түүний нэгэн бичлэгийн сэтгэгдэл хэсэгт олон залуу бүсгүй нүүрээ будалгүй гэрээс гарж чаддаггүй гэжээ. Нэгэн бүсгүй "Миний эргэн тойрон дахь бүх охид нүүрээ буддаг. Тиймээс би өөрөө хүсэхгүй байлаа ч будах ёстой хэмээн бодогдох болсон" хэмээсэн байна. Мөн өөр нэгэн эмэгтэй "Би өөрийнхөө жинхэнэ төрхөөр байхдаа өөртөө итгэлтэй байдаггүй. Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ" хэмээн бичжээ.

Хамгийн гайхмаар нь Бэгийн хэлснээр 13-аас доош насны хүүхдүүд хүртэл өөрийн гоо сайханд санаа зовдог болсон байна. Харин хариуд нь тэрбээр "Би хөөрхөн биш" хэмээх нэртэй бичлэг нийтэлжээ. Бичлэг дээрээ Бэ нүүрээ будаад, буцаагаад цэвэрлэх зуур дэлгэцэн дээр "Гахай нүүрээ будаж байна", "Би түүн шиг царайтай байсан бол амиа хорлоно" гэх мэтчилэн бичсэн сөрөг сэтгэгдлүүд харагдах болно. Харин бичлэгний төгсгөлд тэр инээмсэглээд, "Хөөрхөн биш байх нь зүгээр шүү дээ" хэмээдэг. Уг бичлэгийг 6.3 сая хүн үзсэн байна.

"Би олон эмэгтэйчүүд энэ дарамтаас чөлөөлөгдөөсэй гэж бодсондоо тэр бичлэгийг хийсэн юм. Бусад хүмүүсээс болоод өөрийгөө өөрчлөх шаардлагагүй гэж хэлэхийг хүссэн юм" хэмээн Бэ хожим дурссан байна. Өдгөө Бэ "Корсетноосоо гарж сэтгэ" хэмээх солонгосчуудын гоо сайхан гэх ойлголтыг өөрчлөх зорилготой, өдөр ирэх тусам олон гишүүнтэй болж буй феминист бүлгийн гишүүн гэнэ.

Бүлгийн нэр 1968 онд феминистүүд хөхөвч, үсний цацлага, нүүр будаг, татуурга, корсет, хиймэл сормуус, өндөр өсгийт гэх мэт гоо сайхны дарамт үүсгэдэг хэмээн үзсэн зүйлсээ шидлэн жагсч байсныг эрхгүй санагдуулна. Харин 50 жилийн дараа ийнхүү залуухан солонгос бүсгүйчүүд тэдний үзэл бодлыг уламжилж, үнэтэй нүүр будаг, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг эсэргүүцэн босч, бусдыгаа ч дагуулж байна.

"Үндсэндээ "Корсетноосоо гарч сэтгэ" хөдөлгөөн эрчүүдээр удирдуулсан нийгмийг сөрөн босч байгааг та харж байна. Энэ хөдөлгөөн гоо сайхны стандартыг нурааж байна" хэмээн Сөүлийн Чун-Ан их сургуулийн социологийн профессор И На Ён хэлжээ.

Хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд сар бүрийн эхний  Ням гаригт хувцас худалдан авах, үсээ янзлах, нүүрээ будахаас татгалзаж байна. Хөдөлгөөнд маш олон эмэгтэйчүүд нэгдэн өдөр тутамдаа феминизмийн үзэл суртлыг шингээж байгаа гэнэ.

Гоо сайхан бол БНСУ-ын хувьд том бизнес. Солонгос улс дэлхийн гоо сайхны зах зээлд эхний 10-т ордог.  2017 онд гэхэд Солонгос улс гоо сайхны бараанаасаа 13 тэрбум ам.доллар олсон байна. Мөн Солонгос улс гоо сайхны мэс заслаараа нэн алдартай. Солонгосын цагдаагийн газрын мэдээллээс үзвэл нийт солонгос бүсгүйчүүдийн 22 хувь нь хагалгаанд орсон гэнэ. Хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нийгэмд эзлэх байр сууриа бодож л нүүр царайгаа өөрчилсөн гэдэг ажээ. И профессор "Бүсгүйчүүд ердөө л эрчүүдийн өмнө сайхан харагдахын тулд маш их цаг зав, хичээл зүтгэл, эрч хүч, мөнгөө үрж байна" хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УБ хотын иргэн 2020-02-12 192.82.65.180

Өөрийнхөөрөө байж чадаж байгаа нь эр зоригтой үйлдэл шүү. Сайхан юмаа. Яаг үнэндээ гоо сайхан бол зүрх сэтгэл, нүд юм. Таны үйлдэл.

Avatar

зочин 2020-02-12 66.181.191.163

энэ хуухэнд бол будаг хэрэггуй энгийн будаггуй нь илуу бна

Avatar

Lady 2020-02-12 45.117.32.2

Nadad bol yaj ch harsan yamar ch hun uurtuu durtai, uuriiguu goldog buh hun budaggui bhdaa budsnaasaa iluu huurhun bdag. Bi uuruu haayaa buddag, ihenhdee buddaggui. Haayaa yagaad buddag ve gevel zugeer budmaar sanagdahaaraa hhe. Suuliin uyiin makeup artistuud budahaasaa iluu archilgaag zaadag bolson n mash ih taalagdaj bgaa.

Avatar

Зочин 2020-02-12 192.82.76.211

Зоригтой байна шүү…. Гоо сайхан зөвхөн зүрх сэтгэлд л харъяалагддаг….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж