Коронавирус: Настай хосын салах ёс хийж буй бичлэг цахим сүлжээг шуугиулжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Коронавирус: Настай хосын салах ёс хийж буй бичлэг цахим сүлжээг шуугиулжээ

Коронавирус: Настай хосын салах ёс хийж буй бичлэг цахим сүлжээг шуугиулжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх хувийг өндөр настнууд эзэлж байгаа билээ. Тэгвэл уг халдвараар өвчилсөн 80 гаруй настай хосын салах ёс гүйцэтгэж буй бичлэг цахим сүлжээг шуугиулж, олон хүмүүсийг уяраажээ.

Энэхүү бичлэгийг анх твиттерийн нэгэн хэрэглэгч “Хайртай хосууд гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ. 80 гарсан энэ хос коронавирусийн халдвар авсан бөгөөд эмнэлгийн орон дээрээс нэгэндээ баяртай гэж хэлж байна. Магадгүй энэ тэдний хамгийн сүүлийн уулзалт ч байж мэднэ” хэмээх тайлбартайгаар нийтэлсэн байна. Бичлэгийг нийтэлсэн даруйд мянга мянган хүн сэтгэлийн дэм хайрласан сэтгэгдэл үлдээж, олон мянган хүн өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийн дундаж нас нь 58 байгаа ба нас барагсдын дийлэнх хувь нь өндөр настнууд болон суурь өвчтэй хүмүүс байгаа юм.

Эх сурвалж: NEWS18.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж