NBA: Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг болов

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

NBA: Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг болов

NBA: Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг болов

Форбес сэтгүүлээс жил болгон гаргадаг дэлхийн хамгийн үнэтэй NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны багаар энэ жил Нью-Йорк Никс баг тодорч энэхүү алдрыг таван жил дараалан хүртлээ. Сүүлийн үед тус лигийн багуудын од тоглогчид ачаалал бага авах үүднээс зарим тоглолтыг өнжиж байгаа нь тус лигийн телевизийн шууд дамжуулалтын үнэлгээг бууруулсан. Мөн Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дарил Морейн мэдэгдлээс болж Хятадын зах зээлд эзлэх хувь нь багассан ч NBA-ийн багуудын үнэлгээ өнгөрсөн жилээс 14 хувиар өсч, багуудын дундаж үнэлгээ 2.12 тэрбум ам.долларт хүрчээ.

Нью-Йорк Никс багийн энэ жилийн зах зээлийн үнэлгээ 4.6 тэрбум ам.доллар хүрсэн бол хоёрдугаар байрт Лос-Анжелос Лэйкерс баг 4.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй, Голден Стэйт Уорриорс баг 4.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй, Чикаго Буллс баг 3.2 тэрбум долларын үнэлгээтэй, Бостон Селтикс баг 3.1 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр тус тус эхний байруудад жагсчээ. Харин хамгийн их үнэлгээ нь өссөн багаар өнгөрсөн жилийн NBA-ийн аварга Торонто Рэпторс баг тодорч, тэдний зах зээлийн үнэлгээ 25 хувиар өсч, 2.1 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж