Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлалаа

Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлалаа

НЭМЭЛТ 16.00 ЦАГ

Мөн Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан баар рестарон, зоогийн газруудыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаар зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгааг тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг зочид буудлын дарга, захирал нарт өгсөн байна. Үүнээс гадна өнөөдрөөс (2020.02.12) эхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын постод Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төвөөс зорчигчдод үзлэг, хяналт шалгалт хийх алба хаагчдыг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. Цаашид аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.


Баян-Өлгий аймагт Шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь БНХАУ-д зорчиж ирэхдээ Замын-Үүдээс Баян-Өлгийгөөр дамжиж Говь-Алтай аймагт нэг хоносон төдийгүй Ховд аймагт Цамбагарав буудалд хоёр хоносон байна. Иймд тус буудлын ажилтнууд болон халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн иргэн Г-тэй харилцаж байсан нийт 23 иргэнийг тусгаарласан гэж аймгийн Засаг дарга Г.Дүгэржав мэдээлэв.

Тэрбээр “Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн Г нь БНХАУ-д 20 гаруй хоног зорчоод ирсэн. Хоёрдугаарт Халуурч, суулгах ноцтой  шинж тэмдэг илэрсэн тул бид халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.  Улсын онцгой комисс хуралдаж сэжигтэнтэй ойр дотно харилцсан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг авч байна.Одоогоор нарийвчилсан шинжилгээ гараагүй байна. Мөн үйлчилгээний байгууллагуудын хорио цээрийн асуудлыг анхаарч байна. Түүнчлэн Манхан сумын постыг хүчитгэж, Жаргал суманд халуун хэмжилт, бүртгэлжүүлэлтийг явуулж, Баян-Өлгий аймгийн чиглэлд пост гаргах, шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтоох арга хэмжээ авч болзошгүй” хэмээлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ХарамсалтайХарамсалтай
47
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж