Шилдэг интернэт банкаар өргөмжиллөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шилдэг интернэт банкаар өргөмжиллөө

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Шилдэг интернэт банкаар өргөмжиллөө

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ “GLOBAL FINANCE” СЭТГҮҮЛ ГОЛОМТ БАНКИЙГ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНКААР ӨРГӨМЖИЛЛӨӨ

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүл нь 2015 оны дэлхийн шилдэг банкуудыг шалгаруулахад, Монгол Улсаас Голомт банк “Шилдэг интернэт банк”-аар тодорчээ.

Дэлхийн банк санхүүгийн салбарын өнөө ба ирээдүйг цэгнэгч “Global Finance” сэтгүүл нь шилдгүүдийг тодруулахдаа бүс нутаг болон дэлхийн хэмжээнд тухайн банкны эзлэх санхүүгийн харьцаа, нийт актив, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн шинэ технологи, систем, салбар сүлжээний өргөжилт зэргийг харгалзан үздэг байна.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хувьд эх орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ банк санхүүгийн салбарт тэргүүлэгч цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн, мэдээллийн технологийн хөгжил бүртэй хөл нийлүүлэн алхаж ирсэн юм.

Тодруулбал Монгол Улсад анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж Мастеркарт, Виза карт, дэлхийд алдартай Американ Экспресс картыг харилцагчиддаа зориулсан төдийгүй анхны Интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Вестерн Юнион  үйлчилгээ, анхны  ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банк, банкны үндсэн бүртгэлийн Финакл системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

Энэ бүх амжилтыг  нь үнэлэн “Global Finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын 2015 оны “ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК”-аар өргөмжилсөн нь нийт харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэл сэтгэлийн үр шим билээ. Эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

оогий 2015-10-29 49.0.186.66

ямар сонин юм, хамгийн бүдүүлэг нь гэж боддог ш дээ

UGLY 2015-10-29 202.21.113.58

HEHEHE. DANPUU YUM. INTERNET BANK NI MUU SH DEE.....

user 2015-10-29 202.179.20.117

unen, unen.

Зочин 2015-10-29 202.131.242.154

ene estoi hudlaa boljee

Зочин 2015-10-29 202.126.91.90

өөө энэ зүгээр л мөнгө өгөөд авчихадаг шагнал байсан юм уу? Голомтын интернет банк хэцүү шүү дээ, тэр хуулга энэ тэр нь ойлгомжгүй, бас Хаан банкны интернет банк гэж хогийн юм байна. юу нь хаанаа байгаа нь мэдэгдэхгүй эрээн мяраан гацаа юм