Австрали: Амьтны 113 зүйлд яаралтай тусламж хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Австрали: Амьтны 113 зүйлд яаралтай тусламж хэрэгтэй байна

Австрали: Амьтны 113 зүйлд яаралтай тусламж хэрэгтэй байна

Австралийн аймшигт түймрээс болж нэн ховордсон бөгөөд яаралтай тусламж хэрэгтэй амьтны 113 зүйлийг тус улс зарлажээ. Тэрхүү жагсаалтад багтсан зүйлсийн тоо толгой дор хаяж 30 хувиар хорогдсон аж. Жагсаалтад уутат баавгай, шувууд, загас, мэлхийн төрөл, зүйлс багтсан байна.

Түймэрт тэрбум гаруй амьтан ам насаа алдсанаас 13 зүйл шувуу, 20 зүйл хэвлээр явагч, 5 зүйл сээр нуруугүйтэн, 19 зүйл хөхтөн, 22 зүйл хавч, 17 зүйл загас хамгийн ихээр цөөрчээ. Мөн судлаачид цэвэр усны нэгэн зүйл мэлхий түймэрт тоо толгойнхоо бараг бүх хувийг алдсан учир устан үгүй болох магадлал хамгийн өндөр хэмээн үзэж байна.

Жагсаалтад багтсан олон зүйл түймрээс ч өмнө нэн ховордсон гэх ангилалд багтаж байсан байна. Харин тусламж хэрэгтэй ургамлын сортуудыг удахгүй зарлана хэмээн байгаль орчны сайд Сюзан Лей хэлжээ. Өнгөрсөн сард Австралид 33 сая ам.долларын хандив цугласныг амьтдын эмчилгээ, асаргаа, хоол, хяналтад зарцуулах аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж