"У.Хүрэлсүх “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан"   | News.MN

"У.Хүрэлсүх “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан"  

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан"  

"У.Хүрэлсүх “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан"  

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

УИХ-ын ээлжит сонгуулийг 29 тойрогтой, нийслэлийг 24, орон нутгийг 52 мандаттай байхаар хуульчиллаа. Яагаад ийм өөрчлөлт хийх болов?

-Монгол Улсын хүн амын тоо, нягтаршил, газар нутгийн хэмжээ, хөгжлийн индекс, үйлдвэрлэлийн түвшнийг харгалзсаны үндсэн дээр мандатын тоог тогтоосон. Өмнө нь аймаг болгон 2-3 мандаттай байлаа. Бүр дээр үед дөрвөн ч мандаттай байсан шүү дээ. Харин энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритари хувилбараар явуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, нэг аймаг нэг тойрог, түүн дотроо хоёр, аль эсвэл гурван ч мандаттай байж болно. Улаанбаатар хотын тухайд, хүн ам олонтой учраас дөрөв, таван мандаттай тойргууд бий. Үүнээс гадна Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар гээд тус бүр нэг мандаттай аймгууд байна. Эдгээр аймаг 2016 он хүртэл хоёр, хоёр мандаттай байсан юм. Гэвч Ардчилсан нам эрх барих үедээ нийслэл рүү мандатыг нь татаж авсан. Гэлээ гээд УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах учраас аймгууд заавал хоёр буюу түүнээс дээш мандаттай байхгүй бол болохгүй болчихоод байгаа. Тийм учраас дээрх дөрвөн аймгийг тус бүр хоёр мандаттай болголоо. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хувьд, 300 гаруй мянган сонгогчтой. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигч 22 хоногт тэдгээр иргэн бүрт хүрч, өөрийгөө сурталчлан таниулна гэдэг хэцүү. Тиймээс эдгээр дүүргийг хоёр хуваасан. Нэг ёсондоо, тухайн нэр дэвшигч 100 гаруй мянган сонгогч дээр очно гэсэн үг. Аймгуудад ч ялгаагүй.

-Ардчилсан намынхан нийслэлийн мандатыг дөрвөөр цөөлснийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэн. Гэхдээ бодит байдал дээр хүн ам олонтой аймгуудын мандатыг нэмэхээс өөр аргагүй байна шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Түрүүнд би тодорхой хэлсэн. “Өмнө нь хоёр мандаттай байсан аймгуудын мандатын тоог 2016 онд нэг болгож цөөлсөн” гэж. Түүнийг нь л буцаагаад өгч байгаа юм. Түүнээс биш мандатын тоог нэмж, хассан зүйл байхгүй. Тэгээд ч 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулах учраас аймгууд дор хаяж хоёр мандаттай байхгүй бол болохгүй. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намынхан 2016 онд сонгуульд ялахын тулд алинг нь алдуулсан шүү дээ. Хойно байдаг сумыг бүр урд, 600 км зайтай орших сумтай нийлүүлж, хүн бүрт зориулан тодорхой тойргуудыг бэлтгэж байсан удаатай. Харин нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тийм учраас эдгээр дүүргийг хоёр хуваахаас өөр аргагүй. Хот, хөдөөнөөс хүмүүс олноор нүүн ирж суурьшиж буй дүүргүүдийг ингэж хоёр хуваахгүй бол төрийн үйлчилгээ хүрэлцээ муутай, цагтаа очихгүй байх зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн. Дээрх дүүргүүдээс бусад буюу Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг газар нутгийн хувьд огт тэлэхгүй байна.

Томсгосон тойргоор сонгууль явуулах нь нэн шинэ зүйл биш. Гэхдээ сонгогчид улам хашир болж, сошиал гэж нээлттэй, хил хязгааргүй ертөнц бий болчихлоо. Тэгэхээр энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө хэр онцлогтой болох бол?

-УИХ-ын 2008, 2012 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулсан. Сонгогчдын боловсрол жил ирэх тусам дээшилж байгаа. Улам хашир болсон нь ч үнэн. Тэд элдэв гоё амлалт өгдөг, амьдралд нийцэхгүй хий хоосон яриатай популистуудад итгэхээ больж байна. Гэхдээ энэ онд сошиал сонгууль болно. Тиймээс Сонгуулийн тухай хуулиар сошиалыг нэлээд цэгцлэх гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, тухайн мэдээллийг илт гуйвуулах, янз бүрийн зорилгоор бусдын тухай худал гүтгэлэг, эвлүүлэг тараах зэргийг хуулийн дагуу дор дор нь журамлаж, хааж байхаар хуульчиллаа. Буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх заалт ч бий. Ирэх сонгуулиар сошиал амаргүй байх болно. Орон нутгийн иргэд бүгд гар утастай. Тэд сошиалаас цаг тухайд нь мэдээлэл авч байна. Тийм учраас сошиал дахь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийг цэгцэлж, сонгуульд хариуцлагатай оролцохгүй бол болохгүй.

Танай намын зарим гишүүн “Үндсэн хуулиа одоо л өөрчлөхгүй бол гуч, дөч, тавин жил хүлээх болно” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр МАН эрх барьж байхдаа хийсэн томоохон реформ бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Харин таны хувьд, гол ололт нь юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд, монголчуудын маань төрд итгэх итгэл алдарч байна. Төр муухай харагдах боллоо. Түүнийг дагаад төрийн түшээдтэй холбоотой хариуцлага, ёс зүй, шударга ёсны асуудлыг ч олон нийт хөндөж байна. Энэ бүхнийг би туйлын зөв гэж хэлнэ. Нэг эрх мэдэлтний биш, нийтийн эрх ашгийг хөндсөн сэдвүүд олон байгаа учир дараа дараагийн УИХ, Засгийн газрыг хариуцлагатай байлгах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Улс орноо өөрчлөн шинэчлэх, ард нийтийн дунд хямрал үүсгэж буй асуудлуудыг шийдэх гэхээр Үндсэн хуулийн “босго”-н дээр тулаад шийдэж чадахгүй гацах тохиолдол байсан. Тиймээс “Эцэг” хуулиа өөрчлөх асуудлыг сүүлийн 3-4 парламентын үед ярьсан шүү дээ. Миний хувьд, 2008 онд УИХ-ын гишүүн болмогцоо Эрдэнэтийг хотын статустай болгох тухайд хөндөж, хөөцөлдөж байлаа. Удтал ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж чадсан нь энэ парламентын гавьяа гэж хардаг. Аль ч улсын парламент олон нийтэд байнга шахам чичлүүлж, хатуу шүүмжлэлд өртдөг нь үнэн. Гэлээ гээд энэ УИХ-ын үед хоёр том асуудлыг шийдэж чадсаны нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин нөгөө нь Монгол Улсын эдийн засгийг сайжруулах шийдвэрүүдийг гаргаж чадсан явдал юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар таван ажлын хэсэг байгуулж байлаа. Тэдгээрийн нэг болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиглэлээрх ажлын хэсгийг би ахалж ажилласан. Нухацтай судалж, уйгагүй ажилласны үр дүнд бид Эрдэнэт, Дарханыг хотын статустай, харин аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгохоор шийдвэрлэлээ.

АН эрх барьж байх үед улс төр, эдийн засгийн хүрээнд дүрэмгүй тоглолтууд гаарсан. Үүний уршгаар улс орон ихээхэн хэмжээний өрөнд орж, авлигын “Хар дэвтэр” улам зузаарсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа та энэ бүхнийг нэлээд цэгцэлсэн байх аа?  

-МАН УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхи болохдоо долоон их наяд төгрөгийн бэлэн мөнгө хэвлээд тараачихсан, валютын нөөц нь бараг шавхагдсан, алтны нөөц байхгүй шахам, асар хүнд нөхцөл байдал бүхий эдийн засгийг хүлээж авч байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт гуйж байж хамрагдаж байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа би хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсний нэг нь тус тусдаа дур дураараа мөнгө гаргаж зарцуулдгийг болиулсан. Үүний үр дүнд УИХ-ын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн Сангийн яаман дээр бүх бодлогоо зангидаж төсөв хөрөнгө гаргадаг болголоо. Өмнө нь Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк гээд олон салаа урсгалтай байсныг цэгцэлсэн. Товчхондоо, ард түмний татварын мөнгө, улсын хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангатгасан. Мөн банк, санхүүгийн салбар дахь эрх зүйн орчин, холбогдох хуулиудыг сайжруулсан. Хэн нэгэн хүн очоод дураараа дургидгийг болиулсан. Монгол Улсын мөнгөний 95 орчим хувь нь банкны салбарт эргэлдэж байна шүү дээ. Эрх баригч хүчний зүгээс ийнхүү шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд улс орны эдийн засаг харьцангуй сайжирсан. Өнөөдрийн байдлаар, манай улс 4.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, 1.8 тонн алттай байна. Эдийн засгийн хувьд ч айхтар савлаад байхааргүй боллоо. Улсын төсөв жил бүр нэг их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Худалдааны тэнцэл ч мөн адил ашигтай үзүүлэлтийг заах болсон. Урагшаа гарч буй бараа бүтээгдэхүүн эргээд валют болж орж ирж байна. Энэмэтчилэн яриад байвал эерэг үр дүн олон бий. Гэхдээ бид тайвширч болохгүй. Одоо нэг л зүйлийг зоригтой шийдэх ёстой. Тодруулбал, эдийн засгийн эдгээр ашигтай үзүүлэлтийг иргэн бүрийн халаасанд, амьдралд бодитойгоор буулгах хэрэгтэй. Тийм ч учраас бид өндөр настнуудын тэтгэврийг шат дараатайгаар нэмж байна. Албан хаагчдын цалинг ч мөн адил. Тэтгэврийн зээлийг тэглэлээ. МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэг 100 мянган төгрөг байсныг 2020 оны хоёрдугаар сарын 04-нд 200 мянга болгож нэмсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог мөнгийг бас нэмлээ. Төрөөс үзүүлэх халамжийг ийнхүү нэмж байгаа нь эдийн засгийн үр ашгаас иргэн бүрт хүртээж буйн нэг хэлбэр юм.

-Харин УИХ-ын гишүүний хувьд ямар хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл санаачлан батлууллаа. Тэдгээрээс онцгойлон дурдмаар нь хорт хавдрыг эрт илрүүлэн оношлох тухай хуулийн төсөл юм. Энэ өвчний улмаас би ойр дотны хоёр ч хүнээ алдсан. Тийм учраас би олон жил бодсоны эцэст 2019 оны намрын чуулганаар холбогдох хуулийг нь батлуулсан юм. Монголд жилд дунджаар 4400 хүн хорт хавдраар нас барж байгаа тухай тоо баримт бий. Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх үзүүлэлт яах аргагүй мөн. Харин дээрх хуулийг батлуулснаар иргэд аюулт өвчнийг эрт илрүүлэн оношлуулж эмчлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг нэгжүүдийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгуулахаар болж, эмч нарыг сургалтад хамруулж байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлаж, аймгуудын төвүүдийн эмнэлгүүдэд тусгай тасгуудийг байгуулж шинжилгээ авч эхэлсэн.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг Засгийн газрын шууд хяналтад авч онцгой дэглэм тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Санхүүгийн сахилга бат дээшилж, шахааны бизнесийг хумьж чадаж байгаа болов уу?

-Эрдэнэтэд би 23 настайдаа анх очиж, хөдөлмөрийн гараагаа инженерээс эхэлж байсан. Залуу халуун насаа энд өнгөрүүлж, Эрдэнэтээс 2008, 2016 онд УИХ-д сонгогдсон. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг улам сайжруулах, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар уйгагүй зүтгэн ажиллаж байна. Учир нь тус үйлдвэр Эрдэнэт хотын төсвийн 93 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус хот “Эрдэнэт” үйлдвэрт түшиглэн хөгжиж байгаа. Гэтэл энэ том үйлдвэрийн 49 хувийг хоёр нөхөр хулгай хийгээд авчихыг зөвшөөрөөгүй юм. Түүний эсрэг хатуу тэмцсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авснаар 100 хувь төрийн өмчит үйлдвэр болон ажиллаж байна. “Бүх худалдан авалтыг тендер зарлаж явуул. Энэ тухай бүх мэдээллээ интернэтээр олон нийтийн сүлжээнд нээлттэй тавь. “Эрдэнэт”-тэй холбоотой элдэв хардлага сэрдлэгийг ингэж үгүй хийх хэрэгтэй” гэдэг үүргийг тус үйлдвэрийнхэнд өгсөн. Өөр нэгэн зүйл гэвэл, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой маргаан шүүхийн шатанд байгаа. Тиймээс тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгасан. Шүүх дээр үүссэн маргааныг нэг талд нь шийдвэл “Эрдэнэт” үйлдвэрийг албан ёсоор төрийн өмчит компани болгож, бичиг баримтыг нь бүрдүүлээд явах учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа төрөөс 100 хувь хамаарч байгаа учраас менежерүүд нь мэргэшсэн, чадварлаг, менежмент нь сайн байж, үйлдвэрийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Ер нь энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэмж, техник технологийг нь сайжруулах бүрэн боломжтой. Яагаад гэвэл, зөвхөн төрийн мэдэлд байгаа учир холбогдох шийдвэрүүдийг тухай бүрт нь гаргах боломж бий.

-“Эрдэнэт, Дарханыг хотын статустай болголоо” гэж та хэлсэн. Тэгвэл Эрдэнэтийн төсвийг 2020 онд хэр нэмсэн бэ?

-Эрдэнэт хотод энэ жил нийт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Үүнээс гадна гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах томоохон ажлуудыг хийж байна. Миний тойрогт гэхэд л тавдугаар микрорайоныг тэр чигт нь тохижуулах ажлыг өнгөрсөн жил хийж дуусгалаа. Энэ онд гэр хорооллын гудамж болгоныг тохижуулах ажил хийнэ. Дэд бүтцийг нь сайжруулж, халуун, хүйтэн ус, бохирын шугаманд холбосноор гэр хорооллынхны амьдралын чанар, нөхцөл байдал ч дээшилнэ. Эрдэнэт бол залуусын хот. Тийм учраас Залуучуудын ордон барилаа. Хүүхэд, залуучуудын томоохон парктай ч болголоо. Баг болгонд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв барьж, багуудын хооронд засмал зам тавьж, тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг нь шийдээд явж байна. Шийдэх ёстой өөр нэгэн асуудал гэвэл, Эрдэнэтийг утаанаас нь салгах явдал юм. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах туршлагыг бид бэлхнээ харж байна шүү дээ. Энэ туршлагыг энэ жилээс Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, утаагүй түлш боловсруулах үйлдвэр барьж эхэллээ. УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 05-нд эхлэхээр Хот, тосгоны тухай хууль болон Засаг захиргааны нэгжийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Эрдэнэтийг хотын статустай болгосноо дагалдах хуулиудаар улам баталгаажуулна.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сар үлдлээ. Намууд сонгуулийн “Хар зураг”-аа зурж байна. Зарим нам эвсэл болж оролцох тухайгаа мэдэгдлээ. МАН-аас 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэр амжилттай хэрэгжсэн бэ?

-Манай нам УИХ-д 65 суудалтай болсон учраас ард түмний зүгээс хүлээлт ихтэй байсан. Амаргүй он жилүүдийг бид ардаа үдлээ. Иргэдийн зүгээс нэхэл хатуутайгаар шаардсан хариуцлага, шударга ёстой холбоотой олон асуудлыг төр засгийн түвшинд шийдсэн. Ард түмний амьдрал, нийгэмд томоохон өөрчлөлт авчрах энэ их үйлсээ МАН-ынхан одоо ч үргэлжлүүлж байна. Нэг ёсондоо, бид УИХ-д үнэмлэхүй олонхи болсноор Монголын нийгэмд шударга ёсны хувьсгалыг түүчээлэн хийж байгаагаа бодитойгоор харуулж чадсан болов уу. Гэхдээ болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг өргөс авсан мэт үгүй болгох тийм ч амар биш шүү дээ. Ямартай ч улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа. Улс төрийн намууд сонгуульд бэлтгэж байна. МАН-ын Бага хурал ирэх дөрөвдүгээр сарын 25 гэхэд хуралдаад хэнийг хаана нэр дэвшүүлэхээ шийдсэн байх ёстой. Манай намын гишүүд, дэмжигчид бүгдээрээ л “Нам ялаасай” гэсэн бодолтой байна. Тиймээс хэний рейтинг хаана өндөр байна вэ, хэн хаана сайн ажиллаж өөрийгөө сайн таниулав, тэр хүн л тухайн тойрогт нэр дэвшиж өрсөлдөнө. Түүнээс биш “Намайг тэр тойрогт заавал нэр дэвшүүл” гэж амбицлаад байх шаардлага байхгүй. Учир нь намын том эрх ашиг гэж бий. МАН-ын хувьд, судалгаануудаа хийж байна. “Нэр дэвшихээр горилж буй хүмүүс сонгуулийнхаа зардлыг өөрсдөө даах нь зүйтэй” гэдэг зүйлийг ярьцгаасан. МАН-ын төв штабаас намын гол сурталчилгааг хийх байх. Харин нэр дэвшигчид намдаа хандив мөнгө өгөх асуудал байхгүй. Энэ тухай сая хатуу тохирцгоосон гэж ойлгож байгаа. УИХ-ын намрын отгон чуулган завсарлаж, гишүүд маань тус тусын тойрогт ажиллахаар явцгааж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэхүү хориг тавигдвал бид иргэдтэй уулзалт хийх гэх зэргээр явцгаах байх аа.

-Ардчилсан нам ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогсдоосоо тус бүр 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байна шүү дээ. Тэгэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Сонгуульд зориулж хандив авахгүй” гэж мэдэгдсэн. Үүнийг сөрөг хүчнийхэн “МАН-ынхан авлигын мөнгөөр сонгуульдах нь” хэмээн улстөржүүлсээр байгаа. Мэдээж хэрэг, сонгуульд оролцоход маш их мөнгө хэрэгтэй. Гэтэл эрх баригч хүчний тэргүүн яагаад тийм зоримог бөгөөд эрсдэлтэй мэдэгдэл хийх болов?

-Тодорхой шүү дээ. Сонгуульд нэр дэвшигч хэн нэгэн хүн, аль нэгэн компаниас их хэмжээний мөнгө аваад сонгуульд оролцлоо гэж бодъё. Гэвч тэр “өр”-өө дараа нь яаж төлөх вэ. Мэдээж хэрэг, тухайн компанийн төлөөллийг сайдаар томилж, компанийнх нь асуудлыг шийдүүлж өгөх хэрэгтэй болно. Товчхондоо, цаад хүмүүсийнхээ барьцаанд орно гэсэн үг. Тэгэхээр “Иймэрхүү байдлыг гаргахгүй байя” гэж нам дээр ярьж байгаа юм. Энэ бол улс төрийн маш оновчтой, зоримог алхам. Мөнгөтэй хүмүүс, томоохон компаниудын гарт орж, төр дэх тэдний “Бие төлөөлөгч” болдог байдлыг халж чадсанаар УИХ, Засгийн газрын түвшинд мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, мэргэжлийн, чадварлаг, зөв хүмүүсээр улс орны хэмжээний бодлогыг тодорхойлуулж чаддаг болно. Хэрэв МАН УИХ-ын 2020 оны сонгуульд ялж чадвал ийм том реформыг хийнэ. Түрүүнд би цухасхан дурдсан. “УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс өөр өөрсдийнхөө зардлыг даах ёстой” гэж. Өөрөөр хэлбэл, сонгуулийн штабт ажиллах хүмүүсийнхээ цалин хөлс, замын зардлаас эхлээд бүгдийг нь тухайн нэр дэвшигч гаргах юм. Манай намынхан УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө энэ талаар хатуухан ярилцаж, дараа нь хувь хүн, компанийн барьцаанд орохгүй байх тухай хөндсөн нь туйлын эрүүл үзэгдэл гэж бодож байна.

“Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ, “сэлэм”-ээ эргүүлээч…”. Олон нийтийн сүлжээнд ийм нэгэн үг трэнд болсоор удлаа. Харин У.Хүрэлсүх хийгээд МАН-ынхан үүнд томоохон хариулт өгч, УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-ын гишүүн болж, бүрэн эрх гэдэг том хамгаалалтад орчихдог байсан үзэгдэл танай намын үед байхгүй боллоо, тийм үү?

-Тэглээ. Гэхдээ би нэг зүйл хэлмээр байна. УИХ-д хүмүүс их сайхан нэр хүндтэй орж ирцгээдэг. Харин улс төрийн гол тавцнаа гарч ирсэн кандидатууд элдвээр балбуулж, янз бүрээр хэлүүлсээр байгаад нэр хүнд муутай болж хувирдаг нь ажиглагддаг л даа. Төрд зүтгэснийхээ төлөө муу муухайгаар хэлүүлэх тохиолдол зөндөө гардаг. Уг нь тухайн улстөрчийн нэр цэвэр байвал хувь хүнд нь ч, намд ч хэрэгтэй гэж боддог. Иргэд маань энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, төрд өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг хатуухан шалгуураар сонгох байх аа. УИХ-ын гишүүн болчихоод тойрогтоо очихгүй, сонгогчдодоо анхаарал тавихгүй, тодорхой ажил хийхгүй, парламентын чуулгандаа суухгүй байх юм бол ард иргэд нь тэрхүү гишүүнийг эгүүлэн татаж, өөрсдийнхөө төлөө зүтгэж чадах хүнийг оронд нь сонгож явуулдаг болох хэрэгтэй. Энэ эрхийг сонгогчдод хуулиар өгөх учиртай.

Ирэх сонгуульд таныг Дундговь аймагт нэр дэвших тухай яриа улс төрийн хүрээнд хэдийнэ гарчээ. Энэ үнэн үү?

-Яг үнэндээ сайн мэдэхгүй байна. Учир нь намайг хаана нэр дэвшүүлэхээ нам шийднэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдэх юм. Намын дарга, Ерөнхий сайд надад хоёр жил гаруйн өмнө “Та төрж өссөн нутаг, аавынхаа ажил, амьдралын түүх болсон газар болох Дундговь аймагт анхаарал хандуулаарай” гэж захиж байсан. Тиймээс намайг УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгосон эрдэнэтчүүдийнхээ төлөө зүтгэхийн сацуу төрсөн нутаг болох Дундговьдоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ. Ер нь УИХ-ын гишүүний хувьд, улсын төсөвт томоохон хөрөнгө оруулалтуудыг тусгах, олон улсын зээл, тусламжийг орон нутагтаа хуваарилуулах зэрэг дорвитой ажлуудыг хөөцөлдөж хийдэг. Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа ч багагүй ажил амжуулсан. Дундговь аймгийн тухайд, хөгжлийн индексээр хамгийн сүүлд жагсаж байгаа. Харин Эрдэнэт хот нэгдүгээрт ордог юм. Ялгаа нь энэ. Эрдэнэтэд томоохон үйлдвэрүүд байдаг учраас ажлын байр чамлахааргүй гардаг. Шуудхан хэлэхэд, ажил хийхэд урамтай газар. Сүүлийн хоёр жилд Дундговь аймгийн хэмжээнд 105 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сум болгонд 2-3 томоохон ажил хийлээ. Аймгийн төвд ч мөн ялгаагүй. Өнгөрсөн 10-20 жил ярьсан ч хийгээгүй байсан бүтээн байгуулалтын ажлуудыг бид хийж эхэлсэн. Энэ бүхнийг би “Төрсөн газрынхаа хөгжил, аавынхаа нутгийн ард иргэдийн амьдралд хэрэгтэй зүйл бүтээж, эргэж уулзах нүүртэй байя” гэж чин сэтгэлээсээ бодсоны үндсэн дээр хийж өгч байна. Тэгэхээр Дундговь аймагт анхаарлаа хандуулж, ажил хийж байгаа минь үнэн. Харин ирэх сонгуульд тус аймагт нэр дэвших, дэвшихгүйн тухайд нам шийднэ гэдгийг дахин хэлье.

Та бизнесийн салбарт олон жил ажилласан туршлагатай, төрд ч чамгүй хугацаанд зүтгэж байна. Нэг ёсондоо, “Хос морьтой” хүн шүү дээ. Дундговь аймгийн хөгжлийн зураглалыг хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгсний үр дүнд Дундговь аймаг 2019 оны сүүлч, 2020 оны эхээр хөгжлийн индексээрээ улсад 17 дугаарт орлоо. Дөрвөн байраар урагшилсан гэсэн үг. Үүнийг би хувьдаа “Томоохон ололт” гэж харж байна. Дундговь аймгийн төвд шийдэх ёстой нэгэн том ажил болох 330 мегаваттын өндөр хүчдэлийн шугамнуудыг татаж өгснөөр цахилгаан, эрчим хүчний ямар ч асуудалгүй боллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус аймагт цэвэрлэх байгууламж барих ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, Дундговьд дутагдаж буй зүйл бол дулааны шугам. Тиймээс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны цахилгаан станц барихаар болсон. Ингэж байж дэд бүтцийнхээ асуудлыг бүрдүүлж авна. Хүчин чадал сайтай дэд бүтэцтэй болж гэмээнэ орон сууцнуудаа барина. Аймгийн бүх аж ахуйн нэгжийг дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаар хангана. Дэд бүтцээ чанартай, найдвартай, хүчин чадал сайтай тавьснаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, театр, орон сууцны хорооллуудыг шинээр барих суурь хөрс нь бүрдэнэ шүү дээ. Сумдын тухайд ч мөн адил. “Цэвэр, бохир усны шугамыг шинээр барих нь зүйтэй” гэж харж байгаа. Одоогоор гурван суманд барьсан. Цаашид нийт 15 сумын 12-т нь ийм шугам барина. Миний хувьд, “Сум болгонд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаж батлуул” гэж холбогдох албаныханд нь хэлсэн. Өөрөөр хэлбэл, “Хаагуур нь дэд бүтэц тавих вэ, зам нь хаана байх юм, шинээр барилга байгууламж баривал хаана яаж барих вэ гэдэгт анхаар” гэж байгаа. Дундговь аймгийн сум болгонд ундны усны болон мал услах худаг барих ажлыг энэ жил эхэлж байна. Үүнээс гадна үлийн цагаан оготныг устгах зэрэг томоохон ажлуудыг эхэлсэн. Дундговь аймгийн сумдад өнгөрсөн хугацаанд очиж, шавыг нь тавьсан ажлууд өнөөдөр нутаг орны хөгжил, хүн ардын амьдралд нэн тустай бодит ажил болсныг харахад сэтгэлд таатай санагддаг. Энэ бүхнийг дагаад ажлын байр ч нэмэгдэж байгаа шүү дээ. Дундговьд махны үйлдвэр байгуулах хэрэгцээ бий. Тэр ч атугай “Эрдэнэт, Дархан, Шивээ-Овоо дахь үйлдвэрүүдэд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээний үйлдвэрүүдийг барьж ажлын байр олноор гаргах хэрэгтэй” гэж боддог. Тэгэхгүй бол тус аймгийн иргэдийн амжиргаа ганцхан мал аж ахуйд суурилж байна. Малаа өсгөж, тордож байж аж амьдралаа авч явдаг хүмүүс л дээ. Түүнээс гадна Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн шаардлагатай. Энд байгалийн үзэсгэлэнт газар цөөнгүй бий. Тийм учраас дэд бүтцийг нь хөгжүүлж, боломжийг нь бүрдүүлээд өгвөл гадаад, дотоодын жуулчид ирж, иргэдийн амжиргаа, аймгийн төсөвт ч нэмэртэй байх болно. Дундговь аймгийн Гурвансайхан сум мөнгөний ордтой. Энэхүү ордын тодорхой хувийг аймаг нь эзэмшиж, орон нутгийг хөгжүүлэх сандаа нэмэр болгон хөгжилдөө нэмэрлэх нь зүйтэй юм.

Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Малчин эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах насыг 50 болгож, эрчүүдийнхийг 55 болгосон. Ингээд аль алиныг нь таван жилээр наашлууллаа. Тиймээс малчид маань 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд урьдынхаасаа таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой болсон. Нөгөөтэйгүүр тэтгэврийн мөнгөө эрт авах боломж бүрдлээ. Малчдын хөдөлмөр амаргүй. Өглөөнөөс орой болтол борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг ард түмэн. Тэтгэврийн насыг нь наашлуулсныг би “Малчдынхаа ахуй байдал, аж амьдралд анхаарсан төрийн маш зөв шийдвэр” гэж боддог.

-Орон нутагт тулгамдсан нэг асуудал бол малын хулгай. УИХ-ын гишүүний хувьд, та Малын хулгайтай тэмцэх тухай хуулийг батлуулсан. Онцлох заалтуудаас нь яривал?

-Малын хулгай маш их байна. Үнэхээр амаргүй байгаа. Зөрчлийн хуулийн дагуу ял нь хөнгөрөөд ирэхээр малыг нядалдаг, зөөдөг, борлуулдаг бүхэл бүтэн бүлэглэлүүд бий болсон. Бүр зохион байгуулалтад орсон. Малын хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулдаг ч бараг тэр өдөртөө суллачихдаг. Ямар ч ял зэм хүлээдэггүй учир сүүлийн үед малын хулгай илт гаарч байгаа. Тийм учир “Ялыг нь хүндрүүлье” гэж шийдсэн. Харин одоо өнчин ишиг хулгай хийсэн ч ял сонсохоор боллоо. Торгох, тодорхой хугацаанд хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт шийтгэлгүй болж, Эрүүгийн хуулиар таван жил хүртэл ял оноодог болсон. Хуулийг нь чангатгасан тул хүмүүс мал хулгайлж, ял сонсохоос айж эмээх байх. Малын хулгай ч энэ хэрээр багасах биз.

Малын генетикийн тухай болон Мал эмнэлгийн тухай хуулийг та санаачлан батлууллаа. Салбарынхан хийгээд хөдөөгийн иргэдэд энэ хоёр хуулийг санаачлагчийн үг сонин байж магадгүй?

-Малын генетикийн тухай хуульд эцэг малын чанарыг сайжруулах талаар тусгасан. Малчид цаашид тооны хойноос биш, чанарын араас хөөцөлдье, малаа таргалуулъя, малын чанар, бүтцийг сайжруулъя гэдэг үүднээс энэхүү хуулийг УИХ баталлаа. Энэ чиглэлээр хүмүүс ажиллаж эхэлж байгаа. Мал эмнэлгийн тухай хууль байна. Малын эрүүл мэндийн асуудлыг өмнө нь малчдад даатгадаг байсан бол энэ удаад төр өөр дээрээ авсан. Ийм учраас сумдад мал эмнэлгийн нэгжүүдийг байгуулж, малыг усанд оруулахаас эхлээд вакцинжуулалтыг нь ч шийдээд явна. Ингэснээр мал эрүүлжиж, мах, арьс ширнийх нь чанар сайжирснаар малчдын амжиргаанд нэмэр болох юм. Архангай, Дундговь зэрэг мал олонтой аймгуудад энэ бол тун чухал асуудал. Малын генетикийн тухай болон Мал эмнэлгийн тухай хууль бол мал аж ахуйн салбарын суурь болсон хуулиуд шүү дээ.

Ноолуурын улирал тун удахгүй эхэлнэ. Үнэ ханшийг нь төрөөс зохицуулах боломж бий юү?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа би хоёр ч шийдвэр гаргуулсан. Дотоодын ноолуурын үйлдвэрүүдэд маш бага хүүтэйгээр 400-аад тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Нэг ёсондоо, Хятадын баахан агуулах байдаг байсан нь бүгд үгүй болж, монгол ноолуур Монголдоо үлддэг болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн арилждаг ноолуурын ханш өсч, нэг кг нь 110-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэр хэрээр малчдын амьдрал сайжирсан.

-Та түрүүнд “Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой” гэлээ. Дундговь нутагт байгалийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна дуу хуурын өлгий нутаг шүү дээ. Таны хувьд, төрсөн нутагтаа Төв халхын дуулалт жүжгийн театр байгуулах ажилд голлох үүрэг гүйцэтгэж байна уу?

-Тийм ээ, дуу хуурын өлгий болсон нутагт төрсөндөө би бахархаж явдаг. Дундговьд дуулдаггүй хүн гэж байдаггүй. Энэ нутгаас төрсөн гавьяатууд, Ардын жүжигчдийг тоолбол 50 гаруй хүн бий. Тус аймгийн театр 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоос арван жилийн өмнө буюу 2010 онд эхлээд байсан шинээр театр барих ажлыг бид 2019 онд дахин эхлүүлсэн. Энэхүү театрыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулчих байх аа. Нийт 800 үзэгчийн багтаамжтай, эргэдэг тайзтай, орчин үеийн стандартад нийцсэн их сайхан театртай болно. Өнгөрсөн хоёр жилд тус аймгийн сумдад 5-6 соёлын төв барилаа. “Зөвхөн Дундговийнхон л чадна даа” гэдгийг нотолсон томоохон үйл явдал 2019 онд болсон шүү дээ. Тодруулбал, 3000 морин хуурч, уртын дуучид нэг дор цугларсныг хараад би их омогшсон. Дуутай, хууртай энэ ард түмэн өөрсдөө Дундговь нутгийнхаа брэнд нь юм. Хангай, говь хосолсон сайхан нутаг учраас автозам, дэд бүтцийг нь шийдээд өгвөл аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газарт хариуцлага тооцож огцруулсныг эс тооцвол МАН-ын үед төр засаг харьцангуй тогтвортой байна. Улс төрийн халуухан үйл явдлаар дүүрэн энэ дөрвөн жилийг та юу гэж дүгнэх вэ. У.Хүрэлсүхийн танхимынхан хэр сайн ажиллаж байна вэ?

-Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулаад бид нэг жил орчим харсан. Нэлээд олон шалгалт хийж “Ийм ийм арга хэмжээнүүдийг ав” гэж шахсан. Гэвч хууль хяналтын байгууллагууд, прокурор, шүүх, АТГ ерөөсөө болж өгөхгүй байсан шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувиас эхлээд асуудлуудыг ер шийдэхгүй байлаа. Бүр болохгүй болохоор нь бид У.Хүрэлсүхтэй уулзаж “УИХ-д үнэмлэхүй олонхи болчихоод ард түмний итгэлийг хүлээхүйц дорвитой арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ нам арчигдана шүү” гэдгийг илэн далангүй ярьцгаасан. У.Хүрэлсүх “Бүгдээрээ чадна аа, хийнэ ээ” гэсний үндсэн дээр Ерөнхий сайд болж, өнөөдөр бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай байгаа. Улс оронд хэрэгтэй зоримог шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргасан. Тиймээс би одоогийн Засгийн газрыг “Сайн ажиллаж байна” гэж хэлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа учраас ажиллах боломж ч гарч байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын үед олон жил яригдсан цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдлээ. Төмөр замаа барьж эхэллээ. Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэр барих ажил эхэлсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бүтээн байгуулалт саяхнаас өрнөж байна. Ерөнхийдөө олон жилийн турш ярьсан ч шийдлээ олохгүй байсан томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхийг нь эхлүүлж, хийхийг нь хийгээд явж байгаа учраас “Энэ Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна” гэж хэлж байгаа юм. Та бүхэн бас бодох хэрэгтэй. Өнгөрсөн 2012-2016 онд цалин, тэтгэврийг ганц ч удаа нэмээгүй. Яг сонгууль болоход нэмэх гэж оролдоцгоосон. Тэгвэл бид жил бүр шат дараатайгаар нэмсээр ирсэн. Энэ бүхнийг инфляцитай уялдуулж байгаа.

С.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2020-02-12 103.9.90.53

ymrch huniig hiij buteegui gh humuus ul suuritai yum bichmeer yum.
HARINCH D.DAMBA-OCHIR GISHUUN HIIJ BUTEESEN ZUIL OLONTOI. ENE BUHNIIGEEL TIIMCH IH SOCIALAAR DELGEED BDGGUI MERGEJILIIN ES ZUITEI ULS TURCH HUN. YMARCH BSN ULS TURUUS GARSAN TER BUMTANGUUDIIG BODVOL UURIIN HUCH HUDULMURUUR MONGOLIIN BEST TATVAR TULUGCH COMPANY BOLJ CHADSAN.

ENE 4 JILIIN HUGATSAAND HAMGIIN SUULID SANAACHLAN BATLAN GARGASAN HAVDRIIN ERT ILRUULGIIN TUHAI HUULIIG HEREGJIJ BGAAG HEN BUHEN MEDJIL BGAA.

Avatar

Зочин 2020-02-12 203.91.115.52

Гараа хумиж шүлсээ үсчүүлсэн новшнууд баахан комм бичсэн байна өөрсдөө зайд хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн шүү

Avatar

M 2020-02-12 174.209.9.126

z**l

Avatar

Mgl 2020-02-12 174.209.9.126

Shalagsan materialaa Rotentod zarchuul yahuu ene hulgaich buzar

Avatar

Zochin 2020-02-12 203.98.76.215

Hiisen buteesen yumtai, helhee helj chadaj baigaa hund zarim nohduud uur ni hureed esreg nam mamihan bicheecheeree saihan sh**j ogch bainaa

Avatar

См 2020-02-12 202.55.188.37

Энэ мал Дамба Очир гэж п***а хол очиж х**. Энэ малын улс төрч гэж юу бхад.

Avatar

Zochin 2020-02-12 203.98.76.215

Харин ч хийсэн гийгүүлсэн юмтай хүн шүү. Дундговьт маш их юм хийсэн байналээ шүү. Энэ хүнээс дор идэж уугаад жижкэн амбаар бий гэж хэлж байхад. Би бол дэмжиж л байна

Avatar

ДУНДГОВЬЧУУД 2020-02-12 202.70.34.114

ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ…..
ЖДҮ-ГЭЭС БАРЬЦААГҮЙГЭЭР 5 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧ ХУВИЙН КОМПАНИДАА ЗАРЦУУЛСНЫГ ПРОКУРОРООС ТОГТООЖ ЯЛЛАХААР ТОГТООЛ ҮЙЛДЭЖ УИХ-Н ГИШҮҮНЭЭС ЭГҮҮЛЭН ТАТАХ БОЛСОНЫГ ЧИНЬ ДУНДГОВЬЧУУД БҮГД МЭДЭЖ БНА… МӨН 2019 ОНЫ 05 САРЫН 19-НИЙ НАМЫН БАГА ХУРАЛААС СОЛТАН , ДАМБА-ОЧИР НАРТ УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭДГИЙГ МАН-ЫН УДИРДЛАГААС ЗАРЛАСАН. ИЙМ Л ОРОХ НҮХГҮЙ БОЛСОН ХАА ГАЗРЫН ЛУЙВАРЧИНГ ОРОГНУУЛЖ НУТАГ ОРНОО БУЗАРЛАМААРГҮЙ БНА ШҮҮҮҮҮ, МУУ ДУРАК МИНЬ ЭЭЭ……

Avatar

mnsknd 2020-02-12 202.9.40.148

novshiin kommunistuut

Avatar

иргэн 2020-02-12 59.153.115.201

Ардын намын луйварчид,хувалзнуудаа!!! Та нар өөрсдийгөө энхийн цагаан тагтаа болгож, бус харлуулж үгүйсгэдэг, ямарч хулгай луйвар, худал хуурмагийгхийхээс буцахаа байсан мангас шулмасын төрхтөнгүүд шүү гэдгийг шударга хүн бүр мэднээ,Битгий донгосоорой хувалз минь

Avatar

Ариунаа 2020-02-12 66.181.161.42

Малын хулгайг хуульчилна гэдэг маш зөв хууль болсон. Одоо харин хөдөөнийхөн өөрсдөө малын хулгайчдаа шилийн сайн эр гэж тэнэгтдэгээ болих хэрэгтэй. Өөрсдөөс нь хулгайлаад байхад. Ямар жинхэнэ шилийн сайн эрс шиг ноёдоос авч ядууст тарааж байгаа биш. Малчдынхаа амьдралд сайн үр нөлөөтэй ажлууд хийж байгаад талархья

Avatar

Зочин 2020-02-12 43.228.131.174

Там-Очир гэж алдартай хундээ, зам яаж тавьдагийг нь бугд мэднэ дээ, юу ч гэж уран донгодоод нэмэргуй л баймаар

Avatar

Зочин 2020-02-12 59.153.113.25

Зарим хүиээс яаж ийм муухай үг гардаг байнаа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэгдээ.

Avatar

Зочин 2020-02-12 59.153.113.25

Hiij buteesen yumtai heleh ugtei hun shuu. Negentee l hiigeed eheltsen ajlaa dahin songogdoj baij l hiij duusgana bizdee? Tegeed tenegtetsgeegeed yu ch hiideggui balai gishuudee songochihood l manai toirgoos garaagui baij l ih yum hiisen Damba-Ochiriigoo l songoh bsiin gej amaa baritsgaaw. Yrn tegeed iluu dutuu hudlaa amlalt ugsun humuusees iluu hiigeed buteetsen hunee l songoh n zow sht.

Avatar

Наранхүү 2020-02-12 192.82.68.208

Мон Ураны Наранхүүгээс хамаагүй дээр..

Avatar

Зочин 2020-02-12 192.82.68.208

Харин их тохьтой хүн санагддаг.Үүнээс дор поп гишүүд улс оронд их хохирол учруулсан.Дундговь аймагт маань их зүйл хийж байгаа.Өмнөх нөхөд юу ч хийхгүй явсан даа.Морь уралдуулж,жип л тараасан.

Avatar

Зочин 2020-02-12 202.21.110.94

Худалч гишүүн дахин бүү сонго ард иргэдээ

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.61

Хамгийн том тэнэглэл бол малчид 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах. 50. 55 нас хүрээд хувийн малаа улсад тушаах уу. Эсвэл бүгдийг нь нядлах уу. Хувиараа тээвэрт хийдэг жолооч яах болж байна.

Avatar

Зочин 2020-02-12 202.179.31.49

Хүүр чинь ёстойй хуцаж алдаж бнаа, одоо загасны хэлээр ярь гэвэл ам нь ангалзахад бэлэн бнаа

Avatar

Saranchimeg 2020-02-12 103.229.122.29

Ene l***r hereggui Shuu. Ternii irond Narantsatsraltiinhaa huug gargaarai. Narankhuu Ch demiii

Avatar

Ksa 2020-02-12 202.126.89.8

Нүүр чинь улайхгүй байна уу, ийм ярилцлага өгөөд л. Гүй ээ мөн их энхийн цагаан тагтаа болж хувирч ээ, чи. Чам шиг юмнаас болж иргэд төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. 2008 оны сонгуульд нэг намаас хамт нэр дэвшсэн Шархүүгийнхээ нуруунд араас нь эвгүй шаасан тээ, чи? Хаана мөнгө үнэртэнэ тэнд л чи шааж явна. Зам, ЦС, бүх тэндер, одоо ОТ-г шалгар ажлын хэсэгт тууж л явсан. Тэнд чи ард түмний эрх ашгийн төлөө явж харагдаач. Зөвхөн шантааж, хувийн шахаа л хайж яваа. Дундговьд чи барахгүй, горьд.

Avatar

zochin 2020-02-12 64.119.27.2

zugeer l zailaad ug l duu, matriin nulimas unagaah hereggui, harin idsen uusan ursen hurungiig chini tuluuleh l bolno

Avatar

Иргэн 2020-02-12 202.70.34.70

МОНГОЛД НӨХӨЖ БАРШГҮЙ "ГАВЬЯА" БАЙГУУЛСАН ХҮН ДЭЭ. ТИЙМЭЭС ЭРДЭНЭЧҮҮД СОНГОСЫН, ОДОО ДАХИАД СОНГО СОНГО.

Avatar

Зочин 2020-02-12 202.131.243.186

та эрдэнэт үйлдвэрт мундаг үүрэг өгжээ энэ үйлдвэрт та хумсаа ч хөдөлгөөгүй шүү 49 хувиин үед дуугай харж суусан өнгөрсөн хойно бараг асуудлыг би шиидсэн гэж ярих нь үнэн гэхэд хэцүү

Avatar

Зочин 2020-02-12 107.77.173.34

Лүн-гийн замыг там болгосон хулхины гар даа…..тэгээд замаа ч олигтой бариагүй үхэж байсан хөгийн юм хийсэн

Avatar

ЗОЧИН 2020-02-12 202.131.225.197

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН МЭТ ЯРЬДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

789456 2020-02-12 49.0.137.6

Молиго Очир ах одоо зайлаад өгч биднийгээ амраагаач, "арвын хувин /10% /" Даваасүрэн, "Сүв" Сүхбат, "нохой" Батзориг, "бандааш" Гантулга, "хотгор шанага" Хүрэлбаатар, "унтаа чавганц"Оюунхорол, гэх мэтээр МАНгарууд бол зайл ч байвал амар байж Ард түмэн биднийгээ баярлуулна даа. бас "гурилан нүүрт" Болорчулуун, "тендер амт" Содбаатар, "ордны хав" Ж.Энхбаяр гэсэн булайнууд далд ороосой.

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.119

Ийм нэр хүндгүй улс төрч Дамба-Очироос өөр байна уу, Байхгүй шүү

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.119

Дамба-Очироо, Чамв санал өгөх хүн Дундговьд 2 байгаа. Нэр нь тодорхой. Ёстой горьдвоо

Avatar

mgl 2020-02-12 202.9.40.92

businessee hii, dahin devsheed hereggui.

Avatar

Зочин 2020-02-12 202.131.245.34

Та одоо болно доо. Энд тэнд заваруулсан зам , барилгаа янзалчих. Бууриа солиод амжилт олохгүй болсон цаг шүү

Avatar

См 2020-02-12 202.55.188.91

Хөөе Дамба Очир малаа чи бага хуцаа.лүнгийн замын луйварчин .Одоо хятадуудад лиценз зарах гээд гүйгээд чи өөрөө үнэхээр балиар бялдууч дүлзэн шиг нөхөр байнашдээ. Чиний улс төрч гэж б**с долоогч л биздээ п***а гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж