Их Британийн Оксфордшир мужид байрлах “HMP Bullingdon” хорих газарт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус хорих газарт Тайландаас шилжин ирсэн хоёр хоригдолд халдварын шинж тэмдэг илэрч, тэднээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна.
“HMP Bullingdon” хорих анги нь 1,111 хүний багтаамжтай бөгөөд одоогоор халдвар тээсэн хоёр хоригдлыг тусгаарлан эмчилж байгаа гэнэ. Тайландаас гурван хоригдлыг шилжүүлэн авчирсны хоёр нь ийнхүү коронавирусийн халдвар тээгч болох нь тогтоогдсон бол хамт ирсэн нэг хоригдлыг мөн тусгаарлажээ.
Эх сурвалж: METRO.CO.UK
Холбоотой мэдээ