Ганцаардал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Ганцаардал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг вэ?

Ганцаардал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг вэ?

Зөвхөн ганц бие гэлтгүй бүх л хүмүүс заримдаа ганцаарддаг. Гэхдээ зарим хүмүүст ганцаардал сайнаар нөлөөлөн шинэ газар нүүх, шинэ ажил эхлүүлэх гэх мэтээр амьдралыг нь өөрчлөх тохиолдол бий. Харин зарим хүмүүсийн хувьд ганцаардал амьдралынх нь хэв маяг болчихсон байдаг. Тэд ихэнхдээ эргэн тойронд нь хүн байдаггүйгээс биш хүнтэй харилцаа тогтоож төдийлөн чаддаггүй болон дургүйгээсээ болон тийнхүү ганцаарддаг. Харин судалгаанаас үзэхэд ганцаардал эрүүл мэндэд хэд хэдэн ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.

Эрдэмтэд сэтгэцийн эрүүл мэнд болон биеийн эрүүл мэнд өөр хоорондоо хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг үргэлжлүүлэн судалсаар буйгаас хэд хэдэн үр дүнг ийнхүү тайлбарлажээ.

  • Ганцаардал тархинд биеийн өвдөлттэй ижил мэдрэгддэг

Доктор Санжэй Гуптагийн 2003 оны судалгааны нийтлэлд "сэтгэл судлалын ухааны профессор Наоми Эйсенбергерээр ахлуулсан баг ганцаардал хүнийг нийгмээс тусгаарладаг. Үр дагаварт нь ганцаардлаас үүдсэн мэдрэмжүүд тархины биеийн өвдөлтийг хүлээн авдаг хэсэгт очдог хэмээн баталсан байна" хэмээжээ. "Энэ бүхнийг түүхийн үүднээс тайлбарлах боломжтой. Учир нь бидний өвөг дээдэс амьд үлдэхийн тулд зөвхөн бүлээрээ биш нийгмийн бүлэг болон амьдардаг байсан. Ийнхүү бусадтайгаа ойр амьдрах нь хорогдох байр, хүнс, аюулгүй байдлын тал дээр ашигтай. Эсрэгээрээ бусдаасаа тусдаа байх нь хэтэрхий аюултай. Харин орчин үед бид ганцаардахад бидний бие тархинд өвдөлттэй ижил мэдрэмж өгснөөр хүнд хэцүү нөхцөл байдлаас зайлах замаар амьд үлдэхийн төлөө хичээж эхэлдэг байж магадгүй. Ганцаардлын үед стрессийн үүсгэдэг гормон үдшээс илүү өглөө их хэмжээгээр ялгардаг байна.

  • Ганцаардал нойр хулжаадаг

Ганцаардмал хүмүүс ганцаардмал биш хүмүүсийг бодвол шөнийн нойр хулжих нь их байдаг хэмээн 2011 оны нэгэн судалгаа баталжээ. Судлаачид нойр хулжих асуудал болон ганцаардлын хамаарлыг биеийн байдал болон гэр бүлийн хэмжээг харгалзан үзэж судалжээ. Тэдний үзэж буйгаар ганцаардал гэдэг нь нөхцөл байдлаас болж биш, тухайн хүн өөрийнхөө нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж буйгаас шалтгаалдаг ажээ. Судалгаанд оролцогсдын 95 нь бүгд нийгмийн идэвхтэй, олон хүнээр хүрээлүүлж байсан ба тэдэнд нойр хулжих асуудал харьцангуй бага байсан байна.

  • Ганцаардал оюуны хомсдолд хүргэж болзошгүй

Амстердамын 2.2 мянган насанд хүрэгчдийг хамруулсан 2012 оны судалгаанаас үзэхэд гэр бүлийнхэн болон найзуудын тооноос үл хамааран өөрийгөө ганцаардмал хэмээсэн хүмүүс ганцаараа амьдардаг хүмүүсийг бодвол оюуны хомсдолтой болох магадлал өндөр байсан байна. Судалгаанд оролцсон 65-86 насныхны гуравны хоёр нь эмэгтэйчүүд бөгөөд оюуны хомсдолын шинж тэмдэг үзүүлээгүйгээс гадна асрамжийн газарт очоогүй, бараг хагас нь ганцаараа амьдардаг, 20 хувь нь ганцаарддаг гэжээ. Ийнхүү нас зэрэг хүчин зүйлүүдийг авч үзэн судалсны үндсэн дээр ганцаардал нь оюуны хомсдолтой болох эрсдэлийг 64 хувь өсгөдөг гэдгийг судлаачид тогтоожээ. Гэвч бүх оюуны хомсдол ганцаардлаас үүсдэггүй гэдгийг тэд анхааруулжээ.

  • Ганцаардал эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

2012 оны хоёр ч судалгаа ганцаараа амьдрах болон ганцаардах нь хүний эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Эхний, 45-аас дээш насны, зүрхний шигдээстэй, зүрхний шигдээс тусах өндөр эрсдэлтэй 45 мянган хүмүүсийг хамруулсан судалгаагаар ганцаараа амьдардаг хүмүүс зүрхний шигдээсээр нас барах магадлалтай хугацаа нь гэр бүлтэйгээ амьдардаг хүмүүсээс дор хаяж дөрвөн жилээр ойр байдгийг нотолжээ. Харин нөгөө судалгаа нь 60 болон түүнээс дээш насны хүмүүст анхаарлаа хандуулсан байна. Судалгаанд оролцогчид дундаас ганцаардаж байгаа, эсвэл гэр бүлдээ орхигдсон гэх хүмүүс цагаасаа өмнө нас барах эрсдэл 45 хувь байсан гэнэ. Мөн хачирхалтай нь ганцаардаж байна хэмээн мэдэгдсэн хөгшчүүлийн 43 хувь нь ганцаараа амьдардаггүй байв. Судлаачдын хэлж буйгаар бол ганцаардал болон эрүүл мэндийн асуудлын холбоо хамааралд амьдрах нөхцөл, депресс зэрэг хүчин зүйл хүчтэй нөлөөлж байдаг гэнэ.

  • Ганцаардал зүрх зүснэ (жинхэнээсээ)

2011 оны нэгэн бэсрэг судалгааны үр дүнд ганцаардмал хүмүүсийн эсийн гэмтэлтэй холбоотой хариу урвал үүсгэгч генетик хэт ихэссэн байх боломжтой хэмээсэн байна. Тэрхүү гэмтлийн эсрэг хариу урвал богино хугацаанд бол биед ашигтай ч урт хугацаанд үргэлжилбэл зүрхний шигдээс, хорт хавдар үүсгэх аюултай аж. Судалгааны баг зөвхөн ганцаардал болон хариу урвалын хамаарлыг судалсан тул өөр ямар нэг асуудал үүсгэх эсэхийг одоогоор тодорхойлох боломжгүй гэнэ. Харин судалгааг удирдан явуулсан Стивен Коул хариу урвалын эсрэг эм ганцаардмал хүмүүст тустай хэмээн зөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж