Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийт 2009.13 ам.долларын үнэ бүхий хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халад гэсэн таван нэрийн эмнэлгийн хэрэгсэл болон гар ариутгагчийг тусламжаар хандивлаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Эрүүл мэндийн яамнаас коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хоёр чиглэлээр ажиллаж байна. Халдвар гарсан үед Эрүүл мэндийн байгууллага хэрхэн яаж ажиллах талаар хэлэлцэж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр орой 22:00 цагийн байдлаар манай мэргэжилтнүүд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу шинэ коронавирусийн үеийн халдварын эмчилгээг монгол хэл дээр орчуулан бэлдэж эрүүл мэндийн байгууллагуудад тараасан.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудыг төлөөлөн шинэ коронавирусийн халдварын үед Монгол Улс хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэдэг хэлэлцүүлэг өрнүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар хамгийн бодит анхны тусламжийг ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн болон N95 маск зэргийг хүлээлгэн өглөө. Хоёр дахь удаагийн дэмжлэг туслалцааг Монгол Улсад үзүүлнэ гэдгийг ДЭМБ-аас илэрхийлж байгаа юм. Мөн бид Японы Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгээс дахин 1000 оношлуурыг өнөөдөр хүлээн авч байгаадаа баяртай байна. Улсын хэмжээнд өнөдрийн байдлаар 15134 ор байна. Үүнээс 2143 нь хувийн хэвшлийнх. Бид шинэ коронавирусийн үед 2000 ор гаргах боломжтой гэж тооцсон.
Улсын онцгой комиссын хурлаар коронавирусийн халдварын үед ХӨСҮТ-д өвчтөнүүдэд үйлчлэх, хувийн хэвшлийг дайчлах, Улсын онцгой байдлын ерөнхий газрын харьяа сувиллын газруудыг ашиглана. Нэн шаардлагатай тохиолдолд цэргийн госпитал эмнэлгийг коронавирусийн халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэх шийдвэрийг гаргасан. Засгийн газраас эхний ээлжинд 4.2 тэрбум төгрөгийг улсын нөөц сангаас гаргаж өгсөн. Энэ нөөцөөр эмнэлгийн байгууллагад шаардлагатай эм тариа, эмч мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай маск тоног төхөөрөмжүүдийг авч байна. ДЭМБ-аас гаргасан шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтад багтсан эмнэлгийн хамгаалах хэрэгслүүдийг худалдаж авлаа. Бид хоёрдугаар сарын 25-н гэхэд эмнэлгийн бэлэн байдлаа хангах ажлаа бүрэн хангана гэлээ.
Энэ долоо хоногт багтаан 3000 оношлуур хүлээн авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.








Б.ЦЭЦЭГ
Irgen 2020-02-12 59.153.114.96
Yalanguya Wuhanaas irsen oyutnuudiig 24 honog horio tseert bailgaj n zuv bhaa. Yag holomtoos irsen.
зочин 2020-02-12 139.5.219.205
Корона вирусын нууц хоног нь 24 хоног учир сэжиг бүхий хүмүүсийг 1 сар хорио цээрт байлган ажигласны эцэст сорилоо тавин эерэг сөрөгийг тогтоовол үнэн зөв болнодоо. вирусын халдвар халдангуутаа илэрдэггүй, дор хаяж сар шүү. нууц үед нь үзчихээд эрүүл гэвэл алдаа болношүү. энэ дээр иргэдийн хяналт маш хэрэгтэй шүү.
Зочин 2020-02-12 202.21.108.176
Eruul mendiin salbariiin ajilchidaaaaa ta mar terguun egneend ajillah humuus uchir oorsdiin ayulgui baidliig hangah uudneees ter hamgaalaltiin huvtsas hunaraa saiin omsoj hamgal. Eruul mendiin salbar hol sohotvol delhii dahind avch heregjuuleh B tuluvluguu unendee alga gej demb ni heleed bn shuu cnn unsh live medeenees harval aij uhmeer bolno. Yun tsagaan sar.
Сарангэрэл сайд мундаг байна. Амжилт хүсье 2020-02-12 66.181.170.229
Сарангэрэл сайд, Засгийн газарт амжилт хүсье. Маш шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг цаг тухайд нь хүргэж, үнэхээр мэргэжлийн сэтгүүлч, улс төрч, эрүүл мэндийн сайдын ноён нуруу, зангарагийг харуулж чадаж байна. Улам их амжилт хүсье. Монголын ард түмний буян заяа түших болтугай. "Ковид 19"-д өртсөн улс орон, ард түмний зовлон шаналал үтэр түргэн арилах болтугай. Ум дари дуд дари дури сууха
Уншигч 2020-02-12 202.179.26.73
Ёстой бухимдаж үхмээр. Байгалиа сүйтгэж олсон мөнгөө хэдхэн хүн хулгайлж луйвардаж идчихээд, улс орноо хөгжүүлэх юу ч хийддэггүй, ямар нэг онцгой үед хэрэглэх нөөц эрүүл мэнд, онцгой байдал гээд ямар ч салбарт нь байхгүй. Тэгээд нэг юм болохоор гуйлга гуйгаад, тэрийгээ их юм хийчихсэн юм шиг олны өмнө рекламдаад. ядаад 20%-г идээд бусдаар нь хэрэгтэй юм хийж болдоггүй л юм бх даа.
Зочин 2020-02-12 202.131.235.74
Харин мэргэжлийн хүн биш гэхэд сайн ажиллаад байгаа юм биш үү Сарангэрэл сайд. Одоо нэгнээ баалж доромжлох биш гадаа гудамжинд нус цэрээ хаяж маск зүүхгүй байгаа хэнэггүй дуракууддаа хэлж шаардаж энэ муухай өвчнийг давж гармаар байна
Зочин 2020-02-12 66.181.170.2
Энэ Сарангэрэл үхсэндээ инээгээд байдгийм бэ, гамшгийн аюуд нүүрлээд байхад нээх л их баярласан хүн л бхм
Зочин 2020-02-12 202.170.80.25
dandaa urwaih yumuu s** min
Иргэн 2020-02-12 202.131.244.2
Сарангэрэл сайд чадлаараа сайн ажиллаж байна. Хүнээс элдэвийн шалтаг хайж гоочлоочилж сөрөг сэтгэгдэл бичиж байж сэтгэл ханамж авдаг хүмүүс цөөнгүй байх юмаа болиосой
Эмё 2020-02-12 103.26.192.43
Төрийн 3 шаварнууд анх удаа хэоэгтэй шийдвэр гаргасан бололтой
Зочин 2020-02-12 103.10.23.6
Мундаг сайн ажиллаж байна. Ард түмэн минь дэмжээрэй
Зочин 2020-02-12 103.254.120.234
Sain ajillaj bna
Зочин 2020-02-12 122.201.19.99
Sarangerel said chadah chineegeerei sain ajillaj baigaa shuu.
Зочин 2020-02-12 103.57.92.199
Harin ch ene hun sain ajilaj bna chadaj bgaaga bitgii doosh n hii
Зочин 2020-02-12 124.158.107.35
хүний өмнөөс харж чаддаггүй гөлөн гөлөн гээд л ийш тийш нь харж ярихийн энэ авгай Нямдорж 2 , шууд л харахаас дургүй хүрэхийн
uuntugch 2020-02-12 103.9.90.53
survaljilagch luu gaa harj yarij baihad. Uuluh hund uu olddog
Зочин 2020-02-12 202.21.107.65
Олон сурвалжлагчид бүчсэн байгаа болохоор хүн болгонтой харьцаж ярьж байгаа болоод хараа нь гүйж байгаа биз. Сайхан ч хүүхэн сайн ч ажиллаж байнаа.