"2000 ор гаргаж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчилна"

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

"2000 ор гаргаж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчилна"

"2000 ор гаргаж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчилна"

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах  хэрэгсэл, ариутгалын бодисыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийт 2009.13 ам.долларын үнэ бүхий хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халад гэсэн таван нэрийн эмнэлгийн хэрэгсэл болон гар ариутгагчийг тусламжаар хандивлаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн яамнаас коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хоёр чиглэлээр ажиллаж байна. Халдвар гарсан үед Эрүүл мэндийн байгууллага хэрхэн яаж ажиллах талаар хэлэлцэж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр орой 22:00 цагийн байдлаар манай мэргэжилтнүүд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу шинэ коронавирусийн үеийн халдварын эмчилгээг монгол хэл дээр орчуулан бэлдэж эрүүл мэндийн байгууллагуудад тараасан.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудыг төлөөлөн шинэ коронавирусийн халдварын үед Монгол Улс хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэдэг хэлэлцүүлэг өрнүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар хамгийн бодит анхны тусламжийг ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн болон N95 маск зэргийг хүлээлгэн өглөө. Хоёр дахь удаагийн дэмжлэг туслалцааг  Монгол Улсад үзүүлнэ гэдгийг ДЭМБ-аас илэрхийлж байгаа юм. Мөн бид Японы Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгээс дахин 1000 оношлуурыг өнөөдөр хүлээн авч байгаадаа баяртай байна. Улсын хэмжээнд өнөдрийн байдлаар 15134 ор байна. Үүнээс 2143 нь хувийн хэвшлийнх. Бид шинэ коронавирусийн үед 2000 ор гаргах боломжтой гэж тооцсон.

Улсын онцгой комиссын хурлаар коронавирусийн халдварын үед ХӨСҮТ-д өвчтөнүүдэд үйлчлэх, хувийн хэвшлийг дайчлах, Улсын онцгой байдлын ерөнхий газрын харьяа сувиллын газруудыг ашиглана. Нэн шаардлагатай тохиолдолд цэргийн госпитал эмнэлгийг коронавирусийн халдварын үед тусламж үйлчилгээ үзүүлэх  шийдвэрийг гаргасан. Засгийн газраас эхний ээлжинд 4.2 тэрбум төгрөгийг улсын нөөц сангаас гаргаж өгсөн. Энэ нөөцөөр эмнэлгийн байгууллагад шаардлагатай эм тариа, эмч мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай маск тоног төхөөрөмжүүдийг авч байна. ДЭМБ-аас гаргасан шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтад багтсан эмнэлгийн хамгаалах хэрэгслүүдийг худалдаж авлаа. Бид хоёрдугаар сарын 25-н гэхэд эмнэлгийн бэлэн байдлаа хангах ажлаа бүрэн хангана гэлээ.

Энэ долоо хоногт багтаан 3000 оношлуур хүлээн авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж