Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох жиргээгээр Улаанбаатар хотын 376 жилийн түүхт ойн өдөрт зориулан хуучны фото агшнаас хүргэж байна.


Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг байсан. Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.

Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн бөгөөд түүний мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваан судалж байна.

Улаанбаатар хот нь физик газарзүйн байршлын хувьд бол Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.


Одоогийн Бөмбөгөрийн тэр хавь гэнэ…

Гашуун зовлонг туулж ачааны хүндийг үүрсэн өвөг дээдэс минь Сүх жанжины бодит төрх

  Улс гэрээ ингэж л эв дvнжинтэй аваад явчих юм сан.

1990 оны цагдаа

70 80 аад оны өвөл сайхан байжээ. Утаагүй хот Улаанбаатарын багачуул

Гэрэл зураг түүх өгүүлнэ.

Enkhtushig Lhagvasuren (Л. Энхтүшиг) 1986 он, "Их Цэвэрлэгээ" гэнээ. Бид ч коллективтой, хариуцлагатай нийгэмд амьдарч байсан юм. Харин зарим хүмүүс үүнийг дарангуйллын нийгэм ч гэдэг.


 

@Tiger_Chinbat

Суулт
 
УИХ дэлгүүрийн урд талд
 
Засгийн газрын ордон дөнгөж баригдаж байжээ

Ордон баригдаж дуусчээ

Элдэв-Очир кино театр

Урт цагаан

Хүүхдийн урлан бүтээх төв. Хуучин пионерийн ордон

Картын бараанд оочер. Хүнсний 4-р дэлгүүр 1991 он

Хороолол

МИАТ 1947 он.

Холбооны салбар. 1970-аад он

Пионерийн ордон. 1970-аад он

Телевизийн урлаг, түүний түүчээ телевиз үүсэн байгуулагдсан өдөр! 48 жилийн өмнө. 1967.9.27

Нам бол манай эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн.

1930-аад оны наадам

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж