Ухань хотын иргэдэд туслах “Нэг хүн-Нэг мянган төгрөг” хандивын аяны талаар өнөөдөр /2020.02.12/ Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон Монгол, Өвөр монголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс мэдээлэл хийлээ. Mус хандивын аяныг энэ сарын 2-ны өдрөөс эхлүүлсэн билээ. Одоогоор аяны хүрээнд хоёр сая орчим төгрөг цугларсан юм байна.
Энэ талаар Р.Мөнхбат хэлэхдээ “Монгол улс халдвар тархах хамгийн эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Коронавирусээс сэргийлж, халдварын голомт болох Ухань хотын ард иргэдэд туслахаар тус хандивын аяныг эхлүүлээд байна. Иймд та бүхэн сэтгэлийн дэм үзүүлж аянд нэгдэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдлээ. Гуравдугаар сарын 2-ны 00:00 цагт хандивын аянаа хааж, маргааш нь БНХАУ руу цугласан мөнгөн тусламжийг илгээх юм байна.
Б.ХҮРЭЛЦЭЦЭГ
Холбоотой мэдээ