Мэнни Пакьяо, Конор МакГрегор нарын тулаан нэг алхам ойртлоо | News.MN

Мэнни Пакьяо, Конор МакГрегор нарын тулаан нэг алхам ойртлоо

Мэнни Пакьяо, Конор МакГрегор нарын тулаан нэг алхам ойртлоо

Мэнни Пакьяо, Конор МакГрегор нарын тулаан нэг алхам ойртлоо

Мэргэжлийн боксын найман өөр ангиллын дэлхийн аварга болсон анхны боксчин Филлиппиний Мэнни Пакьяо өөрийн спортын агентлагаа солин Paradigm Sports Management хэмээх агентлагтай гэрээ байгуулжээ.

Ингэснээр ойрын үед хүчтэй яригдаад буй Мэнни Пакьяо-Конор МакГрегор гэсэн тулаан биелэхэд нэг алхам ойртлоо. Учир нь Paradigm Sports Management агентлаг нь Ирланд тулаанч Конор МакГрегортой мөн хамтран ажилладаг юм. Мэнни Пакьяо өөрийн шинэ агентийн тухай ярихдаа “Paradigm Sports Management агентлагийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Audie Attar болон PSM нарын санал болгох боломжуудын тал дээр сэтгэл хөдөлж байна” хэмээжээ.

UFC-246-ийн үеэр Конор МакГрегор ярихдаа “Би Мэнни Пакьяотой энд, Лас Вегаст баригдсан шинэ ордонд тулалдмаар байна. Түүний эсрэг тулаан ямар байх болов оо. Жижиг, солгой гартай залуу шүү дээ. Эхлээд жингийн асуудлаа зохицуулах хэрэгтэй байна. Энэ тулаан эргэлзээгүй миний сонирхлыг татаж байна” гэжээ. Мэнни Пакьяо-Конор МакГрегор гэсэн тулаан 2018 оны дөрөвдүгээр сард яриа хэлэлцээрийн шатандаа явж байсан боловч бүтээгүй юм. Ямартай ч Paradigm Sports Management агентлаг ойрын үед энэ тулааныг зохион байгуулж ихээхэн ашиг олох сонирхолтой байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билэг 2020-02-12 59.153.114.210

мөнгө олох сайхан арга өөр юу ч биш.

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.68

Сая нэг жүжигчилсэн ялалт авчаад онгирч гэнэ

Avatar

ө 2020-02-12 103.229.121.12

Ямар ч сонирхолгүй тулаан. Пакьяод зодуулах нь хэнд ч ойлгомжтой ш дээ.

Avatar

Зочин 2020-02-12 202.55.191.194

эхний ээлжинд Хабибыг зодох хэрэгтэй дээ даанч Хабиб нь хөл тэвэрэхээс өөр юм чадахгүй гэдгээ сайн мэддэг учраас зугтаагаад зодолдохгүй биз

Avatar

Зочин 2020-02-12 202.126.89.157

Yun naadah chini habibaas zoltoi amia avch salsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж