Мэргэжлийн боксын найман өөр ангиллын дэлхийн аварга болсон анхны боксчин Филлиппиний Мэнни Пакьяо өөрийн спортын агентлагаа солин Paradigm Sports Management хэмээх агентлагтай гэрээ байгуулжээ.
Ингэснээр ойрын үед хүчтэй яригдаад буй Мэнни Пакьяо-Конор МакГрегор гэсэн тулаан биелэхэд нэг алхам ойртлоо. Учир нь Paradigm Sports Management агентлаг нь Ирланд тулаанч Конор МакГрегортой мөн хамтран ажилладаг юм. Мэнни Пакьяо өөрийн шинэ агентийн тухай ярихдаа “Paradigm Sports Management агентлагийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Audie Attar болон PSM нарын санал болгох боломжуудын тал дээр сэтгэл хөдөлж байна” хэмээжээ.
We’re very excited to announce that Manny Pacquiao has signed with PSM for full service representation! Manny is one of the greatest boxers of all time & we look forward to working with Arnold, Ping and the rest of the team back in Manila to maximize his historic career. 🇵🇭 #GP pic.twitter.com/lrdDCNcGrf
— Paradigm Sports Management (@ParadigmSM) February 11, 2020
UFC-246-ийн үеэр Конор МакГрегор ярихдаа “Би Мэнни Пакьяотой энд, Лас Вегаст баригдсан шинэ ордонд тулалдмаар байна. Түүний эсрэг тулаан ямар байх болов оо. Жижиг, солгой гартай залуу шүү дээ. Эхлээд жингийн асуудлаа зохицуулах хэрэгтэй байна. Энэ тулаан эргэлзээгүй миний сонирхлыг татаж байна” гэжээ. Мэнни Пакьяо-Конор МакГрегор гэсэн тулаан 2018 оны дөрөвдүгээр сард яриа хэлэлцээрийн шатандаа явж байсан боловч бүтээгүй юм. Ямартай ч Paradigm Sports Management агентлаг ойрын үед энэ тулааныг зохион байгуулж ихээхэн ашиг олох сонирхолтой байгаа биз.