Короновирусээс урьдчилан сэргийлэх шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна | News.MN

Короновирусээс урьдчилан сэргийлэх шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна

Короновирусээс урьдчилан сэргийлэх шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын нэгдүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан албан мэдэгдлийн хэрэгжилтэнд гүйцэтгэлийн хяналтыг 2020 оны 02 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд төрийн өмчийн 3 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 3 сургууль, 3 цэцэрлэг нийт 9 газарт хийлээ. Гүйцэтгэлийн хяналтаар 218 дугаар цэцэрлэг, 118 дугаар сургууль, “Солонго эс эф” ЕБС, “Сакура” ЕБС-иуд нь дээрх тушаал, шийдвэрүүдийн талаар мэдээ мэдээллийг самбарт байршуулан, Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар эрхлэгч, захирлын тушаал гарган, шинэ короновирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн сургалтын менежерүүд нь телевизээр явуулж буй хичээлд суралцагчид хэрхэн оролцож байгааг багш нар хянаж байгаа эсэх, оролцож буй байдал, оролцогчдын хувь зэргийг тооцож гаргасан, онлайнаар өдөр тутам харилцан хяналт тавин ажиллаж, суралцагчдыг идэвхижүүлэх арга хэмжээ авч байсан. 118 дугаар сургуулийн суралцагчид телевизийн хичээлд оролцож буй байдал 74 хувь, Солонго эс эф сургууль нь 97 хувьтай хамрагдсан байна.

Ерөнхий боловсролын 60, 130 дугаар сургууль, Этүгэн дунд сургуулиуд нь телевизийн хичээлд оролцож буй байдлыг онлайн группээр хянасан байдал нь төдийлөн хангалттай биш байсан.

“Бамбуулай”, “Амила” цэцэрлэгүүд нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2020 оны 02-02/311 тоот мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй хаасан байна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-12 66.181.184.161

International school ajillaad bgaa um bish u?

Avatar

ХУД Засаг дарга халтар алдаржавхлан огцор 2020-02-12 192.82.73.160

Миеэгийн суганы үс огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж