NBA-ийн гурван удаагийн аварга, 2006 оны NBA-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч” Майами Хит багийн домог Дуэйн Уэйд өөрийн хүүхэд Зайон Уэйдийг трансжендер гэдгээ мэдэрч нэрээ сольсонд баяртай байгаа ажээ. Тэрбээр энэ тухай ярихдаа “ Юуны өмнө би болон миний эхнэр Габриель Юнион бид хоёр ЛГБТ-тэй хүүхдийн эцэг эх гэдгээрээ бахархаж байна. Мөн түүнчлэн холбоотон болж байгаадаа баяртай байна. Нэг өдөр бидний 12 настай хүүхэд Зайон гэртээ ирээд бидэнд хандан “Хөөе би та нартай ярилцмаар байна. Би өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, төрхөөрөө амьдрахад бэлэн гэж бодож байна. Би өөрийгөө Зайон биш Заяа хэмээн дуудуулахыг хүсч байна. Бас өөрийгөө эмэгтэй хүн шиг мэдэрмээр байна” хэмээсэн гэжээ.
Дөрвөн хүүхдийн хариуцлагатай аав Дуэйн Уэйд энэ тухай сонсоод их тайвнаар хүлээн авч, хүүгээ дэмжиж, энэ талын мэдээллийг цуглуулж эхэлсэн гэнэ. Тэрбээр “Габриель Юнион бид хоёр энэ тухай сонсоод тал бүрийн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн. Бид хүүхдэдээ хамгийн сайнаараа туслахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Би Зайон руу хараад чи бол удирдагч, энэ бол бидний чамайг зөвшөөрөх боломжуудын дуу хоолой. Яг одоо л өөрийгөө хүмүүст илэрхийл” хэмээн зөвлөсөн ажээ.
Мөн жүжигчин Габриель Юнион өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан "Заяатай танилц" хэмээн бичлэг оруулжээ.
Холбоотой мэдээ