“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд саяхан МАН-ын гишүүдийн дэмжин, Сүхбаатарын талбай дээр жагсч байсан. Түүний дараахан ямар нэг эрх ашигтайгаар тэмцэлд нэгдэв үү эсвэл сэтгэлийн дуудлагаараа очив уу гэхчлэн олон таамаг явж байсан ч хэдхэн сарын дараа түүний “үнэн” төрх ил болж, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг Уругвай улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа билээ.
Тэгвэл саяхнаас тэрбээр ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн зөвлөх болжээ. Угтаа бол тэрбээр өөрөө нам байгуулахаар Улсын дээд шүүхэд хандсан ч намыг нь бүртгээгүй. Бүр эртнээс тэр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д байсан түүхтэй. ИЗНН-д “ирсэн” шалтгаанаа Т.Ганболдоос “Миний хувьд зөвлөх болсон, гэхдээ энэ нь ИЗНН-ын гишүүн болсон үг биш юм. ИЗНН Шинэ нам, МАХН-ын алинтай нь эвсэхээ шийдээгүй байна. Нам байгуулах хүсэлтийг минь Улсын дээд шүүх бүртгээгүй. Тиймээс ирэх сонгуульд ямар эвслээс дэвших үү, хуваариа нэр дэвших үү гэдгээ бодож байгаа” гэж тайлбарлажээ. Нэг намаасаа гарч, өөрөө нам байгуулахаар зүтгэсэн ч хүсэл нь биелээгүй учраас ийнхүү ИЗНН-д “нэгджээ”.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ