Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой | News.MN

Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой

Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой

Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх  ёстой

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх  ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нэг салбар болон ажиллаж буй барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлага ихээхэн ач холбогдолтой юм.

Орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох судалгаагаар нийслэлийн 379 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж, техникийн шаардлагыг хангаагүй барилга угсралтын ажил эрхэлсэн, түр хашааны норм стандартыг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илрээд байна.

Иймд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хотын стандарт, аюулгүй байдлын техник зохицуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлж, норм стандартыг хангасан түр хашаа, хаалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны дотор шинэчлэх шаардлагатай байна.

Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй, стандартын дагуу барилга угсралтын ажил эрхлээгүй  хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авах бөгөөд зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх барилга угсралтын төсөл хөтөлбөрүүдэд  дахин оролцуулахгүй байх хүртэлх арга хэмжээг авна. Холбогдох мэдээллийг ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 70118030 утсаар холбогдох буюу Жигжиджавын гудамж Хангарди ордны 9 давхарт 908 тоот өрөөнд ирж зөвлөгөө мэдээлэл авч болно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-12 202.4.248.67

Шинэ байр барихдаа хуучин байсан барилгуудын нарыг хааж барихаа болих хэрэгтэй. Нар хааж байвал зураг төслийг батлахгүй гэдгийг албан ёсны журам болгож шаардлагатай бичиг баримтанд оруулах хэрэгтэй. Хэрэв нар хааж барисан барилгын зураг батлагдсан тохиолдолд баталсан хүн болон байгууллагыг хариуцлагад татаж хохирсон талын хохирлыг төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-12 103.14.38.134

Нус, цэр, шээс баасны уур болсон ТУЦ нэртэй бохирын амбаруудаа буулгаач. ТУЦ-ээр 5 хун амьдардаг боловч 100 хунийг баталгаагуй хоол, хунсээр хордуулж байна гэдгийг усан толгойтнууд ойлгодог болов уу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж