-Волейболын цомын аварга шалшаруулах тэмцээн энэ сарын 31-ний өдөр өндөрлөнө-
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд хоёрдугаар тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн энэ сарын 31-ний өдөр өндөрлөнө.
Хоёрдугаар тойргийн дөрөв дэх өдрийн тоглолтын дүнг танилцуулья:
Эхний тойргийг эрэгтэйчүүдээс “Тэнүүн-Огоо”, “Эрчим” багууд тэргүүлж, Булган аймаг, “Хасу мегастарс”, “Алтайн барс”, Сэлэнгэ аймгийн багууд удаалсан. Харин эмэгтэй багуудаас “Монти”, Сүхбаатар аймгийн багууд тэргүүлж, “Эрчим”, “Хилчин”, Булган аймаг, “Алтайн барс” багууд тус тус удаалсан байна.
Ч.БОЛОР