Хатан хааны ууган зээ Петер Филлипс гэргийгээсээ сална

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Хатан хааны ууган зээ Петер Филлипс гэргийгээсээ сална

Хатан хааны ууган зээ Петер Филлипс гэргийгээсээ сална

Хатан хаан Элизабетийн ууган зээ хүү Петер Филлипс болон түүний эхнэр Аутумн нар салахаар шийдсэн хэмээн тэдний төлөөлөгч мэдээлжээ. Төлөөлөгч Жерард Франклины мэдээлснээр тэд өнгөрсөн жил хатан хаан болон гэр бүлдээ энэ талаараа хэлж байгаад эцсийн шийдвэрийг гаргасан гэнэ.

"Тэд энэ шийдвэр нь хоорондын харилцаа болон хоёр хүүхдийнх нь хувьд хамгийн зөв алхам хэмээн үзэж энэ дүгнэлтэд хүрсэн. Салах шийдвэр болон хөрөнгөө хуваах асуудлаар тэд олон сарын турш зөвлөлдсөн. Тэдний хэлснээр тэд эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэж, гайхалтай хоёр охин болох есөн настай Савана, долоон настай Исла нарыг үргэлж харж хандаж, асран хамгаалсаар байх болно. Тэдний ар гэрийнхэн мэдээж энэхүү мэдээг сонсоод гунигласан ч хүүхдүүдийнхээ шийдвэрийг хүндэтгэн, дэмжиж байгаа" хэмээн албан ёсны мэдээлэлд дурджээ.

Хос удаан амьдарсан Глостерширтээ үргэлжлүүлэн амьдрах гэнэ. Петер Филлипс бол хатан хааны охин гүнж Аннегийн ууган хүү, Зара Филлипсийн ах билээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж