Үндэсний Өгөх Өдөрт нэгдээрэй!

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Үндэсний Өгөх Өдөрт нэгдээрэй!

Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор "Өгөх Өдөр" хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” 6 дахь жилтэй золгоод байна. Энэ өдөр бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өдөр бүрийг өгөх өдөр болгон тэмдэглэх болсон олны сайхан сэтгэлийн үйл ажиллагаа дан ганц арваннэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна.

"Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн энэ жилийг хөдөлгөөний сааталд орсон боловч оюун ухааны хувьд эрүүл тархины саажилттай хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулахад чиглүүлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 мянга гаруй саажилт өвчтэй хүүхэд байдаг ба тэднийг эмчлэх эмнэлэг бараг байхгүйтэй адил, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Дээрхтэй холбогдуулан “Өгөх Өдөр Хөдөлгөөн”ийхөн дэлхийн ихэнх оронд өргөн ашиглагддаг тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай, өндөр үр нөлөө үзүүлэхүйц, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аалзны тор/spider cage/-ийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аяныг өрнүүлээд байна. Энэхүү төхөөрөмж нь 12000 долларын үнэтэй бөгөөд сайн санаат хүн бүрийг хандивын аян нэгдэхийг уриалж байна.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй!

Дансны дугаар: ХХБ 499180209 “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ

Холбоо барих утас: 99101851, 99362228

“Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ий зүгээс Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төв, Тархины сааны холбоотой хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаас дурдвал:

  • Тархины саатай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулах “Энэ бол би” нэртэй үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 30-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай олны хүртээл болно. Тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталд байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьж байгаа юм. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 10-р сарын 30-ны 13:00 цагт болно.
  • Өгөх Өдөр Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй олон байгууллага, хувь хүний төлөөлөл болсон "Digital Dental Clinic" эмнэлэг Өгөх Өдрөөр тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэгүй үзэж, угааж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.
  • Мөн Тусгай нэвтрүүлэг, олон нийтийн цугларалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж