Орхон аймгийн таеквондочид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн таеквондочид түрүүллээ

 

БНСУ-н Элчин сайдын нэрэмжит Олимпийн Таеквондогийн тэмцээн аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Гурав дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд 24 байгууллагын өсвөрийн 345 тамирчин оролцжээ.

Тэмцээний бага насны ангилалд багийн дүнгээр Ө.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай Улаанбаатар хотын "Олимп" клуб түрүүлж, Н.Бямбацогт дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн баг, Б.Батбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн багууд удаалав.

Мөн дунд насанд багийн дүнгээр Б.Насанбаяр дасгалжуулагчтай Орхон аймаг түрүүлж, Д.Алтантуяа дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Б.Хатанбаатар дасгалжуулагчтай "Харцага дэвжээ" багууд удаалжээ.

Тэмцээний шилдгүүд:

Эрэгтэй – Б.Алтаншагай (Говь-Алтай)

Эмэгтэй – Сарангуа (Дорнод)

Шүүгч – П.Тэмүүжин

Дасгалжуулагч –Ө.Ган-Эрдэнэ (“Олимп” клуб) нар тус тус шалгарчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж