Дөрөв дэх удаагийн оношлогоогоор коронавирус илэрчээ | News.MN

Дөрөв дэх удаагийн оношлогоогоор коронавирус илэрчээ

Дөрөв дэх удаагийн оношлогоогоор коронавирус илэрчээ

Дөрөв дэх удаагийн оношлогоогоор коронавирус илэрчээ

Хятадад гарч, дэлхийн 25 гаруй оронд тархаад буй коронавирус буюу ДЭМБ-ын нэрлэснээр Covid-19 вирусийн халдварыг илрүүлэхийн тулд оношлуураар дөрвөн удаа үзэх шаардлагатай байгааг зарим эмч мэргэжилтнүүд мэдээлжээ. Тухайлбал, Хятадын хойд хэсгийн эмнэлэгт Тяньжин төмөр замын ажилтан коронавирусийн халдварын шинж тэмдгээр өвдсөн ч вирус илрэхгүй байсан аж. 55 настай эрэгтэйг оношлуураар гурван удаа үзэхэд вирус илрээгүй боловч дөрөв дэх удаагийнхаар Covid-19 илэрсэн байна. Вирус илэртэл бүтэн долоо хоногийн хугацаанд тэрбээр гэртээ өөрийгөө карантинд оруулж, бусдаас тусгаарласан байжээ. Ингээд тэрбээр Тяньжин хотод Covid-19 вирусийн халдвараар өвчилсөн 28 дахь хүн болсон аж.

Covid-19 вирусийн халдвараар 1019 хүн нас барж, 43 мянга гаруй хүнийг өвчлүүлснээр нь 2002-2003 оны хооронд гарсан ‘SARS’ халдвараас зургаа дахин хурдан тархаж байна. Covid-19 вирусийн халдвар Уханьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлд гарсан ч  хүнээс хүнд халдсан анхны тохиолдол Германд бүртгэгдсэн. Германы 33 настай бизнесмен Шанхайд очоод ирсэн ажилтантайгаа уулзсаны дараа Covid-19 вирусийн халдвар авчээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
94
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
14
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-12 49.0.147.25

ёооё яг илэрчихэж айлаа ш дэээ

Avatar

Зочин 2020-02-12 117.111.1.76

Тэнэг муу Анбалай вэ яадаг монголд илэрцийн болов уу гэж бодлоошдээ.Том сайтын сэтгүүлч байж

Avatar

Y 2020-02-12 66.181.181.43

Soritsoo olon erhtenees avah heregtei

Avatar

Томоо 2020-02-12 66.181.161.100

өлөгчин хүүр миньгарчигаа бодож бай

Avatar

Зочин 2020-02-12 64.119.20.116

Хараалч новшоо зөв бич.

Avatar

Зочин 2020-02-12 202.55.188.43

Долоогоос дээш хоног тусгаарласны дараа оношлуураар оношилж үзвэл болох бус уу?

Avatar

Зочин 2020-02-12 66.181.181.224

Манайд илрүүлж чадахгүй байгаа байх, 3удаа оношлоход сөрөг гарсан бна, манайд оношлуур нь ч хүрэлцээгүй арай гэж л 1 удаа оношилж байгаа.Тэр нь баталгаатай зөв хариу нь ч биш байх магадлалтай.

Avatar

ЗОЧИН 2020-02-12 124.158.95.14

МАНАЙХААН, 4 ДАХИН ҮЗЭЖ БАЙЖ ОНОШЛОГДОЖ БАЙНА ГЭЖ БАЙНА ШҮҮ??? САРАНГЭРЭЛЭЭ, СӨРӨГ ГАРААД БАЙСАН ХҮМҮҮСЭЭ ДАХИН ОНОШЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ??? ОРЖ ИРЭЭГҮЙ ГЭЖ ЯВЖ БАЙГААД ХАЛДВАР НЬ ТАРХЧИХ ВИЙ ДЭЭ??? ДАХИН ДАХИН 4 УДАА ОНОШЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГЭЭ ЭМЯ МЭДЭЖ БАЙНА УУ?? НӨХДӨӨ

Avatar

Зочин 2020-02-12 64.119.18.128

News.mn оношилгоогоор гэж бичнэ шүү анхаараарай!!!

Avatar

зочин 2020-02-12 202.55.191.205

Хувь хүн хариуцлагатай байхын нэг жишээ энд байна даа. Уйггүй давтан шинжилгээг өгсөн байна, бас өөрийгөө нийгмийн хариуцлагын хүрээнд тусгаарлаж байжээ. Бид ч гэсэн ийм үед яах ёстойг ухаарч ойлгож байх хэрэгтэй. Гэхдээ муу бүхэн холуур байх болтугай

Avatar

Зочин 2020-02-12 202.21.127.161

Юу вэ 4 дахин оношилж байж тогтоолоо гэнээ ?

Avatar

Зочин 2020-02-12 122.201.17.100

Манай ЭМЯ-наас хариу нь сөрөг гарсан гээд байгаа нь бас л их эргэлзээтэй юм байна шүү бүгд маш их болгоомжтой байх хэрэгтэй шүү!!!

Avatar

Ооноо 2020-02-12 64.119.18.207

Арай манайд нэг удаа оношлоод гарахгүй бгаа юм биш үү. Оношлуур цөөхөн болохоор олон дахин үзэх боломжгүй. Яандаа өөрсдөө дор бүрнээ хичээцгээх хэрэгтэй.

Avatar

Лхагвасүрэн 2020-02-12 203.91.115.55

Covid-19 нь өвчний нэр нь болохоос вирус нь биш юм. Вирусийг нь SARS-Cov 2 гэж албан ёсоор нэрлэсэн

Avatar

Зочин 2020-02-12 202.131.245.243

Шинэ вирусийн гаралтай өвчнийг Covid-19 гэж нэрлэхээр болсноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женев хотод зарласан байна. Covid-19 нэр нь “corona”, “virus”, “disease” гэсэн үгнүүд болон халдвар анх илэрсэн 2019 оныг оролцуулсан үг юм байна.

Avatar

Ergelzee 2020-02-12 202.70.34.70

Aldaatai medee bolov uu? Hynees hynd haldsan tohildol Germand l garsan gedeg ni. Busad 43 000 hynii hyvid tegeed dandaa mal amtinaas haldvar avsan geed bga yum uu?

Avatar

Зочин 2020-02-12 66.181.161.8

"anhnii" tohioldol n germand garchee gejugaa bizdee!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж