“ХӨГЖИЛД ХҮРЭХ ГАРЦ- МИНИЙ САНАЛ” ИЛТГЭЛ,
НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, доктор Ж.Батзандангийн санаачлагаар гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Хөгжилд хүрэх гарц – Миний санал” сэдэвт илтгэл, нийтлэлийн уралдаан зарлаж байна.
Зорилго:
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарцыг хэрхэн төсөөлж, тодорхойлж байгаа талаар оюутан, судлаачдын саналыг сонсож, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхэд оршино.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэл, нийтлэл нь 500 – 700 үгэнд багтсан байх;
- Үг, үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
- Arial 12 фонт, мөр хоорондын зай 1.5 байх;
- Овог нэр, сургууль, мэргэжлийн чиглэл, холбоо барих утас, цахим хаягаа тодорхой бичсэн байх:
- Илтгэл, нийтлэлийг 2015 оны 11-н сарын 11-ний 14:00 цаг хүртэл хүлээн авна. /Жич: Илтгэлийн материалыг буцаан олгохгүй болно/;
- Илтгэл, нийтлэлийг batzandan@parliament.mn цахим хаяг, Төрийн ордон, 115 тоотод хүлээж авна. Харилцах утас: 99832562, 97111107.
Шалгаруулалтын журам:
- Шалгарсан эхний 20 илтгэл, нийтлэлийг “Хөгжилд хүрэх гарц – Миний санал” товхимолд нийтэлнэ.
- Эхний 5 илтгэл, нийтлэлийг шалгаруулж Нийслэлийн Ардчилсан Хүчний Холбооны уулзалтанд хэлэлцүүлнэ.
Шагнал:
- 1-р байр, Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл, 1 000 000 төгрөг.
- 2-р байр, Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл, 500 000 төгрөг.
- 3-р байр, Ардчилсан Хүчний Холбооны Хүндэт өргөмжлөл, 300 000 төгрөг.