УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийжээ | News.MN

УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийжээ

УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийжээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг Бээжин хотын Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu эмчтэй хамтран Монгол улсад анх удаа хэвлийн арын зайн хүрцээр "Laparoscopic donor nephrectomy" мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь донороос бөөрийг авахдаа хэвлийн арын зайн хүрцээр дурангийн аргаар авч реципиентэд суулгах шинэ технологи ажээ.

Мөн реципиентэд суулгац бөөрийг хөргөх шинэ технологийг ашиглан /-4/-өөс /-6/ хэмд хүйтэн байлгаж, суулгац бөөрийг хэвлийн шулуун булчингийн ард, давсагны урд байрлуулан 202 дахь мэс заслаа амжилттай хийлээ. Бээжин хотын Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu энэхүү шинэ технологийг Монгол улсад хэрэгжүүлэхээр нэгдүгээр сарын эхээр хүрэлцэн ирж, манай эмч мэргэжилтнүүдтэй удаан хугацаанд бэлтгэл ханган хамтран ажилласны үр дүнд мэс засал амжилттай болж өвчтөний биеийн байдал сайн байна.

Ийнхүү Монгол эмч нар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг мэс засал, шинэ дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулсаар байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-12 202.131.248.250

Баяр хүргэе!Мөнхсайхан захирал аа!Эрүү нүүрний мэс заслын тасгаа анхаарч хөгжүүлээрэй! Хоцрогдсон боловсон хүчин маш муу юм шиг санагдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж