ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй барилгыг иргэдэд өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй барилгыг иргэдэд өмчлүүлнэ

ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй барилгыг иргэдэд өмчлүүлнэ

Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар ОХУ-ын өмчид байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг байсан 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр иргэдэд өмчлөх шийдвэрийг гаргалаа.  Тодруулбал,  ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр болсон байна. ингэснээр тухай айл өрхүүд одоогийн түрээслэж байгаа орон сууцаа өөрийн эзэмшил дээр авах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна. 1998 оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгдлээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цэргийн 590 гаруй албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдсэн байна. Тодруулбал, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчилахаар боллоо. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд 20 хувь нь албан тушаалын орон сууцанд 4 хувь нь албаны гэрт 39 хувь нь хувийн хашаанд 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж. Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар шийдэж буйн эхлэл нь энэ ажил болжээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилсан бөгөөд айлчлалын үеэр дээрх асуудалд онцгой анхаарал хандуулж, ОХУ-ын талтай хэлцээр хийсний үр дүн өнөөдөр гарч байгаа нь энэ аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж