Германы Бундеслигийн Херта Берлин баг өөрсдийн ахлах дасгалжуулагч 1990 оны ДАШТ-ний аварга, 1996 оны ЕАШТ-ний аварга Герман мэргэжилтэн Юрген Клинсманныг ажлаас нь халж байгаагаа зарлалаа.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Херта Берлин баг хуучин Тоттенхэм Хотспур, Интер Милан, Баейрн Мюнхен зэрэг топ багуудын довтлогч асан өдгөө 55 настай Юрген Клинсманныг улирал дуустал багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Гэвч тэрбээр ийнхүү арван долоо хоногийн дараа ажлаа өгч байна. Херта Берлин Ю.Клинсманны удирдлага дор Бундеслигт есөн тоглолт хийхдээ дөнгөж гуравт хожил байгуулж одоогоор Бундеслигт 14-р байранд бичигдэж байна.
Юрген Клинсманн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “ Богино хугацаанд ч гэсэн би багтайгаа сайхан харилцаа тогтоолоо. Намайг дэмжиж байсан хүмүүст баярлалаа. Бид хүндхэн тоглолтуудын эцэст хасагдах бүсээс зургаан онооны дээр байж чадлаа. Би Хертаг дээд лигтээ үлдэнэ гэдэгт бат итгэж байна” хэмээжээ.
Юрген Клинсманны хувьд Херта Берлин багийг дасгалжуулахаас өмнө 2011-2016 онуудад АНУ-ын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулж 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцож байсан билээ.
Холбоотой мэдээ