Гамшгийн урьдчилсан мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Гамшгийн урьдчилсан мэдээлэл өгнө

Монгол Улсад гамшгийн үед урьдчилж мэдээлдэг TERA сүлжээг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс бий болгожээ. Тухайлбал, байгалийн гамшиг нүүрлэхээс урьтаж иргэдийн утсанд мессежээр сэрэмжлүүлэг хүргэх, эргээд иргэдийн мэдээллийг авах, зөвлөгөө зөвлөмж өгөх гурвалсан сүлжээг бий болгож байгаа юм байна. Энэ нь ялангуяа малчдад хамааралтай аж. Гамшгийн үеийн мэдээллийг хүргэхдээ түлхүү малчдыг хамруулахын тулд үүрэн телефоны G Mobile компанитай хамтарчээ. Ингээд иргэдэд гурван төрлийн дугаар үйлчлэх юм байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, ялангуяа зуд турхин, газар хөдлөлт гэх мэтчилэн гамшиг нүүрлэх гэж буй талаар сэрэмжлүүлгийг Redcross гэсэн нэрээр иргэдийн гар утас руу явуулна. Харин гамшгийн дараах мэдээллийг иргэд, малчдаас 901 дугаараар авна. Иргэд зөвлөгө, зөвлөмж авах бол 902 дугаарт хандах юм байна.

Гамшгийн мэдээллийг иргэдэд хүргэдэг TERA сүлжээг олон улсад ч хэрэглэдэг аж. Анх 2011 оноос дэлхийн улс орнуудад энэ сүлжээ нэвтэрчээ. Энэ цагаас хойш өнөөг хүртэл гамшиг дуудлагатай холбоотой 27 сая мессежийг хүлээн авсан байна.

Ялангуяа энэ өвөл жил жилийн дунджаас хүйтэрнэ хэмээн албаныхан мэдээлж байгаа аж. Тиймээс өвлөөс урьтаж гамшгийн мэдээлэл түгээх сүлжээг нэвтрүүлж эхэлжээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж