ДЭМБ коронавирусийн албан ёсны нэрийг зарлалаа | News.MN

ДЭМБ коронавирусийн албан ёсны нэрийг зарлалаа

ДЭМБ коронавирусийн албан ёсны нэрийг зарлалаа

ДЭМБ коронавирусийн албан ёсны нэрийг зарлалаа

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварыг албан ёсоор “Covid-19” хэмээн нэрлэхээр болжээ. Эрдэмтэд уг нэрийг бүтээхдээ “corona”, “virus”, “disease” гэсэн гурван үгний товчлол дээр тус халдвар тархсан оныг нэмсэн байна.

ДЭМБ-ийн дарга Тедрос Адханом “Уг нэрийг бодож олохдоо аль нэг улс үндэстэн, газар зүйн байршил зэргийг харгалзалгүйгээр өвчний ерөнхий шинж чанар болон өвчин гарсан цаг хугацаагаар нь нэрлэсэн. Энэ нь уг өвчин цаашид хийгдэх судалгаа шинжилгээнд бусад төрлийн өвчинтэй андуурагдахгүй байх давуу талтай” хэмээн хэлжээ.

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх асуудлаарх олон улсын мэргэжилтнүүдийн хоёр өдрийн уулзалт Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд өчигдөр /2020.02.11/ эхэлсэн юм.

Коронавирус буюу титэмт халдвар хэмээх нэр томъёо нь хэд хэдэн төрлийн өвчнүүдээс бүрдэх бүлэг вирусийн ерөнхий нэр бөгөөд энэ үгээр нэг өвчнийг нэрлэх нь олон төөрөгдлийг үүсгэх эрсдэлтэй аж. Эрдэмтэн судлаачид дээрх албан ёсны нэршлийг бодож олохоос өмнө уг вирусийг “2019-ncov” хэмээх түр зуурын нэршлийг ашиглаж байсан юм.

Ингээд “Covid-19” халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44,800 хүн халдварлаж, 1,113 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 4,673 болоод байна. Сэжигтэй тохиолдол буюу эмнэлгийн хяналтад 21,000 орчим хүн байгаа бол 7,300 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж.  “Covid-19” халдвар Хятадаас гадна дэлхийн 25 оронд илрээд байгаа билээ.

Япон улсад хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлгийн нийт 135 хүн вирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд өөр нэгэн аяллын хөлөг дээр шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тус хөлгийг хүлээж авах боомт олдохгүй аяллаа үргэлжлүүлсээр байгаа аж. Дөрвөн ч боомт тус хөлгийг хүлээн авахаас татгалзсан байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-02-12 103.10.23.217

Хогийн гамин устаж л байг хогийн админ бас далд ороосой сэтгэгдэл устгаад нэг л хар хятадад хайр зарласан өмбүү бна даг.Өөрсдөө маскаа хийж өмсөөд урд хилээ хаацгаая Монголчуудаа энэ л бидний амьд үлдэх цорын ганц боломж шүү цөөхөн Монголчууд минь ээ.

Avatar

Зочин 2020-02-12 203.169.50.112

Бичиг үсэг гадарладаг мал болтойм. Чам шиг хамуутай ямаануудаас болоод улс хөгжихгүй байгаамшт. Мэдэж ав. Ертөнцийг арай өөр нүдээр олж харж сур. Чиний бөлдгийн чинээ тархиар сэтгэвэл би хятад хүн болж хувирна тодорхой. Хоосон толгойт…

Avatar

ыбы 2020-02-12 202.131.253.66

Хөөрхий ядуугийн туйл. Тэгээд нэг муу х***а гэдэг синдромтой. Тэгснээ Эрээн явж наймаа хийнэ. Одоо х***а нараас яаж мөнгө салгахаа л бодох хэрэгтэй. Ер нь хүн бол хүн. Хужаад сайн муу хүмүүс бий.

Avatar

Заагч 2020-02-12 103.10.23.217

Хар гамингууд үхэж л байг л дээ хэнд ч хэрэггүй хог шороо шиг хаягдлууд жаал устаасай бид хилээ яс хаагаач дээ өмхий ацнуудаа маскаа хийгээд зүүж чадахгүй байж өвчний шалбаагт живэв дээ хогийн хятад хог их хүнтэй огт тоохгүй ашгүй дээ гээд л харж бга мэдээж хэлэхгүй дэг хорон санаат цөлмөгчид далд ороосой бурхны аврал гэж…

Avatar

Bold o 2020-02-12 223.38.29.136

Ter uheliin usan ongost balarchee.hyatadad uheliin emneleg 2 iig bariad tendee haldvar avsan humuusiig togtoon barij bgaa ..

Avatar

Зочин 2020-02-12 202.21.107.65

Орчин үеийн Титаник болжээ хөөрхий.

Avatar

21 2020-02-12 66.181.166.134

Ymar nertei virus baih ni tiim chuhal ajil bish gedgiig hen ch oilgono l doo. Tuuniihee orond emchleh argiig ni hurdan oloh, vaktsin gargaj humuusiig uridchilan avrah ajil l hiih heregtei.

Avatar

Аагий 2020-02-12 202.21.112.61

Ухаантай юмаа кккк

Avatar

Kylo Scientist 2020-02-12 103.212.117.78

Хэн нь ингэж энэ титэмт вирусийн эсрэг вакцинаа гаргахын оронд нэр томъёо гаргаж байна гэж үү? Дэлхийн даяар айдас дагуулаад байгаа энэ Covid-19 өвчний эсрэг дэлхийн мундаг мундаг эрдэмтэд оролцож байгаагаас гадна бүх юмс зэрэг хөдөлж эхэлж байгаа шд. Тэд вакцинаа гаргах гэж хичээж байх хажуугаар судлагааны багийхан албан нэрийг л хүргэж өгсөн л биз кк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж