Дуучин Б.Болд сагсан бөмбөгийн талбайд

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Болд сагсан бөмбөгийн талбайд

21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын тэмцээн өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд болсон билээ. Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс тухайн аймгаас төрж гарсан спорт, урлагийн одуудыг оролцуулсан. Тус тэмцээний дэд аварга Орхон аймгийн багт дуучин Б.Болд багтсан юм.

 Энхрий булбарай гарыг чинь илбэе
    Энгэсэг гоо хацрыг чинь үнсье
    Ангир дулаахан цээжийг чинь үнэрлэе
    Ариун гоолиг биеийг чинь тэврэе
Цээжийг чинь түшиж эрхэлье
Чихэнд чинь шивнэж энхрийлье…  хэмээн хослон дуулж олны танил болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар гэр бүлийн дуучид.

Тоглолтын үеэр 31 дугаартай дуучин Б.Болдын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Би Орхон аймгийн Хялгантад төрсөн. Одоо аймагтаа амьдардаг. Энэхүү тэмцээнд нутгийн багтаа багтаж, мөнгөн медаль авсандаа баяртай байна. Багууд маш хүчтэй байлаа. Хэсгийн тоглолтоос эхлээд өрсөлдөөн их байсан. Энэ удаагийн тэмцээнд бэлтгэл бага хийсэн. Уг нь би волейбол тоглох дуртай. Нутгийн шилдэг тоглогч нартайгаа нэг баг болж, тэмцээнд оролцох сайхан байна. Ирэх жилийн тэмцээнд маш сайн бэлдэж байгаад оролцоно” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, Энэхүү тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит болгон аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулсан. Анхдугаар тэмцээнд Булган, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий аймгаас бусад 15 аймгийн багууд оролцсон юм. Тэмцээний аваргаар Дархан-Уул аймгийн баг шалгарсан бол Орхон, Сүхбаатар аймгийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж