ЗГ: Ерөнхийлөгчийн зарлигт саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

ЗГ: Ерөнхийлөгчийн зарлигт саналаа өгчээ

ЗГ: Ерөнхийлөгчийн зарлигт саналаа өгчээ

НЭМЭЛТ 11.35 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай" төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн хэлэлцэн, дэмжсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигт БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотос төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгажээ. Тухайлбал, цагаан сарын баяр зориулсан олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдааг зогсоох, цагаан сарын  рекламуудыг зогсоож, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд коронавирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэх, Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүл мэндийн тухай болон бусад холбогдох хуулиадад яаралтай өөрчлөлт оруулах зэргийг тусгасан байна.

Онцлоход, онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар гурав хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоосноор цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цэргийн хяналтаар зогсоох боломжтой юм байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй бөгөөд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх төлөвтэй байна.

Харин Засгийн газар, Улсын онцгой комиссоос Төрийн золгуут, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газрын зүгээс иргэдийг урьдчилан сэргийлэхэд уриалж байгаа юм.


ЗГ: ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар коронавирусийн халдвар болон Цагаан сарын баяртай холбоотойгоор Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай" зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Тиймээс Засгийн газар яг одоо  төслийг хэлэлцэж саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна.

Ерөнхийлөгчийн төсөлд, бэлэн байдалд ажиллах, Цагаан сарын баярт зориулсан үзсэглэнгүүдийг зогсоох цагаан сарын рекламуудыг хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай асуудлыг тус төсөлд тусгажээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж