Doing Business чансаа гарлаа
ИТАР-ТАСС/ Михаил Метцель
Дэлхийн банкнаас гаргадаг бизнес явуулах нөхцлийн Doing Business чансаанд Орос жилийн дотор 11 байрлалаар өгсөн 51-д бичигдэв. 2013 онд уг чансааны 91-д байжээ. Оросын ерөнхийлөгч тавдугаар сард гаргасан зарлигаараа 2015 онд эхний тавьд орох үүрэг өгсөн байв. 50 дахь байрнаас тэднийг 0,2 пунк л тусгаарлажээ. Дэлхийн банк тэмдэглэснээр, Орос жилийн дотор эдийн засгийн таван шинэчлэл явуулж чаджээ. Хувийн өмчийг бүртгэх гэсэн ангилалд нь Орос эхний 10-т орж чадав.
Doing Business чансааг бүтээгч Валентина Салтане тайлбарласнаар “Цахилгаан эрчим хүчинд холбогдох” ангилалд 15-аас 14 пунктыг авсан бөгөөд “гэрээг биелүүлэх байдлыг хангах” ангилалын найм үзүүлэлтийн наймууланг хангасан байна. Ерөнхийдөө Оросын үзүүлэлт сайжирсан ч гадаад худалдаагаар олон оноо авч чадсангүй 170-д бичигджээ.
Энэ жилд бизнес явуулах хамгийн сайн нөхцөлтэй улс нь Сингапур, хоёрт Шинэ Зеланд, гуравт Дани оржээ.
Кот-д'Ивуарын ерөнхийлөгч улиран сонгогдлоо
Кот-д'Ивуарын өнөөгийн ерөнхийлөгч Алассан Уаттара төрийн тэргүүний сонгуульд 83,66 хувийн санал авч ялсан тухай өнөөдөр Reuters мэдээлэв. Сонгогчдын оролцоо 54,63 хувьтай байлаа. Өдгөө 73 настай Уаттара 2011 оноос тус орныг бараг толгойлж ирсэн гэж болно. Одоо тэрээр хоёр дахь таван жилийн хугацаанд сонгогдов. Өмнөх сонгуулиар Уаттара, Гбагбо хоёр өөрсдийгөө ялсан гэж хоёулаа тангараг өргөсөн байв. Дараа нь Уаттарагийн талынхан хяналтаа тогтоож Гбагбог шоронд хорьжээ.
Рекламгүй YouTube
Олон сая хүний мөрөөдөл өнөөдөр биелж байна. Гэхдээ америкчуудын хувьд. Тэд YouTube Red сервисийг туршиж эхэлнэ. Энэхүү үйлчилгээ нь сарын 10 долларын төлбөртэй байх бололтой. Хүн бүрийн дургүйг хүргэдэг реклам байхгүй мөн бүртгүүлэгчид нь алдартай блогчдын контентыг үзэж, мөн тэдний видеог үнэгүй хуулах боломжтой болно. Google тэрбум доллараар зөв шилэлт хийж байна. Хамгийн алдартай блогчин Феликс Чельберг гэхэд 40 сая бүртгүүлэгчтэй. Түүний жилийн эргэлт нь 12 сая доллар болдог. Фанатууд төлбөртэй контентад мөнгөө өгөх дуртай. Инээдмийн хослол жилдээ 8 саяыг хийж байгаа бол хийлчин эмэгтэй Линдси Стирлинг зургаан саяын орлоготой.
Куба АНУ-ыг хоригоос салах уу?
Куба 55 жилийн дараа анх удаагаа АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнээс салах бололтой. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей бүх хориг арга хэмжээг нь цуцлах талаар ярилцах юм. АНУ-ын 55 жилийн хориг арга хэмжээний улмаас Эрх чөлөөний арал 1,1 их наяд долларын хохиролтой байсан гэж шинжээчид тооцдог. АНУ ч гэсэн экспортоос жилдээ нэг тэрбум доллар алдаж иржээ. Орос, Бразили, Аргентин, Венесуэлатай холбоогоо бэхжүүлээд эхэлсэн үед Кубатай харилцаагаа хэвийн болгон бүс нутаг дахь нөлөөгөө бэхжүүлэх хүсэлтэй байлгүй яах вэ.
Санчирын дагуул дээр амьдрал байна уу?
АНУ-ын Сансар судлалын агентлагийн "Кассини" аппарат Санчир гаригийн Энцелад дагуулын усан оргилуудын дундуур өнөөдөр туулах юм. Эрдэмтэд тэр мөсөн бүрхүүлтэй жижиг гаригийн дор бүхэл бүтэн далай нуугдаж байгаа гэж үзэх хандлагатай байгаа. Ийм аянууд нь олон зуун сая долларын өртөгтэй бөгөөд эргүүлэн нөхөгддөггүй. Гэхдээ тэр нь хиймэл дагуулуудын салбарыг хөгжүүлдэг. Тэр нь том бизнес юм.
Мегафон Москвагийн төв рүү дөхлөө
"МегаФон" Москвагийн төвийн бага тойруугийн ойролцоох шинэ байрандаа орж байна. Шинэ офисийн зарлага нь хувьцаа эзэмшигчдэд ямраар тусах бол гэсэн асуудал бий. Өнөөдөр тус компанийн захирлуудын зөвлөл 2015 оны хувьцааны ашиг хувиарлалтын талаар ярилцаж байна. МегаФоны хувьцааны ашиг 40 тэрбум рубль хүрэх ёстой ч энэ онд дөрөв дахин бага байсан юм. Шинэ барилгынхаа төлөө уг компани 200 сая ам.доллар төлсөн ба өөр 80 саяыг жилдээ багтаан төлөх юм. Өнөөдөр түүний гол хувьцааг атгагчид нь хадгаламжийн банкны охин компани мөн МегаФон өөрөө юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР