Өсвөрийн шатарчдын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын ДАШТ эхэллээ

Грекийн Порто Каррас хотноо Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээн өсвөрийн 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны нээлттэй болон охидын ангилалд болж байна. Энэ тэмцээнд өнгөрсөн оны Дэлхийн аварга, Төрийн банкны тамирчин Д.Мөнхзул, мөнгөн медальт Е.Төгстөмөр, Олон улсын шатрын холбооны мастер С.Билгүүн, Э.Баасансүрэн, Д.Батсүрэн нарын 26 өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Монгол улсын багийг Монголын Шатрын Холбооны эцэг, эхийн зөвлөлийн дарга Г.Даваахүү ахалж байна.

Шатарчид эхний гурван өргөө тоглоод байна.

Тэмцээний дүнг http://chess-results.com-с үзнэ үү.

Фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж