Н.Алтанхуягийн хууль дахиад ад үзэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн хууль дахиад ад үзэгдэв

Маргааш буюу энэ сарын 29-ны  пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон ч ахин “ад үзэгдэв”. Өнгөрсөн долоо хоногт түүний санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-аар ёстой байсан боловч хэлэлцэлгүй энэ долоо хоногийн чуулганы хуралдаан руу шилжүүлсэн юм Тэгвэл энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Н.Алтанхуягийн хуулийг хэлэлцэхгүй нь бололтой. Учир нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслөөр уг хууль “солигджээ”. Гишүүний санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн хавар хэлэлцүүлгийн явцад нь зогсоосон бол энэ намрын чуулганаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж