“Spectre” 6.4 сая ам.долларын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

“Spectre” 6.4 сая ам.долларын орлого олжээ

Тагнуулч Жеймс Бондын цувралын шинэ анги “Spectre” Лондонд нээлтээ хийсэн даруйдаа цаг хагасын дотор 6.4 сая ам.долларын орлого олжээ. Гэвч энэ нь 2012 онд гарсан “Skyfall” киноны амжилтыг эвдсэнгүй. “Spectre” киног 647 кинотеатрт үзүүлжээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Дэниел Крэйг нарын кино жүжигчдээс гадна Их Британийн хан хүү Уильям, гэргий Кэйт Миддлтоны хамт, ханхүү Харри нарын эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DEADLINE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж