Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь" | News.MN

Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Үл хайхрах хүчирхийлэл буюу үнэгүйдсэн "амь"

Эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан  гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо.  “Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай” гэж хэлээд цэцэрлэгийн үйлчлэгч бүсгүй дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарчээ. Харах хүн байгаагүй тул хаалгаа гаднаас нь түгжив. Гэхдээ тэр үнсэлт эцсийнх байж. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Дархан хотод  нэг айлын гурван хүүхэд  хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Паар нь хагарснаас цахилгааны саатал гарсан нь 4, 5, 1 нас зургаан сартай охидын  амийг авсан болохыг  шалгалтаар тогтоосон байна.

Тэгвэл дээрх хэргээс ердөө нэгхэн хоногийн дараа  Архангай аймгийн Өлзийт суманд ой найман сартай хүүхэд гэртээ чихэр идэж байгаад хахаж нас барсан  хэрэг хүмүүсийг дахин сэртхийлгэв.

Хуулийн байгууллагынхны урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрчээ. Хүүхдээ хайрлан хамгаалъя, балчир үрсийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлмээр байна гэж энгийн иргэнээсээ авахуулаад удирдах албан тушаалтан, УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл дуу нэгтэй ярьдаг.  Харамсалтай нь томчууд бидэнд үүнийг ухааруулахын тулд олон хүүхэд хэдхэн өдрийн зайтай алтан амиа өгөв.

Хүүхэд хамгийн аюулгүйн орчин болох гэртээ, сургуулийнхаа гадаа, тоглоомын талбайд харамсалтайгаар амиа алдсан тэрхүү хэргүүдээс зарим нэгийг нь эргэн сөхье.

  • 2019 оны зургадугаар сарын 25. Гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай хүү тогонд цохиулж амиа алдав. Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулжээ. Хэрэвзээ, томчууд хариуцлагатай байсан бол хүү амьд байх байв.
  • 2019 оны долдугаар сарын 13. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын нутаг дэвсгэр Гүн цэнгэлэг нэртэй нуурын эрэгт 25 настай О гэх эмэгтэй согтуугаар автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайрч, майханд байсан  зургаа, долоон сартай хоёр хүүхдийг дайрч хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
  • 2018 оны зургадугаар сарын 18. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглохоор очсон тавдугаар ангийн хүү хөлбөмбөгийн талбайн төмөр хаалганд  даруулж амиа алдсан. Тухайн үед шуугиан болж байсан ч сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь халснаар амиа алдсан хүүгийн хэрэг замхарсан.
  • 2018 оны зургадугаар сарын 26. Байрныхаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн гадаах тогтой төмөр утсанд хүрч, амь эрсдэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын долдугаар байрны хажууд байрлах дэлгэрэх төвийн “Эко шинэс” эмийн сангийн хамгаалалтын төмөр хаалганаас барьтал тогонд цохиулж, амьсгал хураасан юм.  Зайрмаг авахаар ааваасаа мөнгө аваад  гарсан  ах дүү  хоёр, хоёулаа зам дээр машинд дайруулсан, аав ээж нь голын эрэгт хөзөр тоглож байх хойгуур нялх хүүхэд нь  мөлхөж яваад ус руу орж эндсэн зэрэг хүүхдийн эндэгдлийг тоочоод барахгүй.

Энэ бол ердөө л сүүлийн нэг жилийн хугацаанд болсон эмгэнэлтэй тоо. Өмнөх жилүүдийнх, цоожтой хаалганы цаана үлдсэн бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн тоог тоолбол сэтгэл эмзэглэхээс цаашгүй. Хүүхдүүдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөх нь бүү хэл амьд явах баталгааг нь хангаж чаддаггүй манай улс аз жаргалын индексээр 156 орноос 83-т бичигдэж, сүүл мушгиж байгаа нь аргагүй юм. Үүнээс үзэхэд өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал ямар хэмжээнд хүрсэн нь харагдаж байна.

Энэ бүх золгүй явдалд төр засаг, албан байгууллагуудыг буруутгаад өнгөрч болохгүй. Хамгийн чухал нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. 

Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь эцэг эх бүрдүүлэх үүрэгтэй.  Хэдийг ажил ихтэй, хүүхдүүддээ цаг зав гаргаж чадахгүй байдаг ч яаж ч ядарч, завгүй байсан хүүхдийнхээ эрүүл аюулгүй орчныг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Цоожтой хаалганы цаана, таны хараа хяналтаас гадна таны хариуцлагагүй байдлаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, тахир дутуу болж, нийгмээс тусгаарлагдаж байна вэ гэдэг эцэг эхчүүд бодох цаг болжээ.

Энэ бол албаныхны 2017 онд гаргасан статистик. Эцэг, эхчүүд хүүхэд гаргахаасаа өмнө, гаргасныхаа дараа ухамсартай, хариуцлагатай байсан бол хараа хяналтгүй 100 хүүхэд гэж байхгүй, гэмт хэргийн хүчирхийлэл, гэмтлээс болж 150 хүүхэд гэж байхгүй байх байлаа. Түүнээс гадна эрсдэлт нөхцөлд амьдарч буй 0-2 насны хүүхдийн тоо 1116. Энэ мэт олон тоо, судалгааг харахад эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудал огт хөндөгдөхгүй явсаар ирж. Цоожтой хаалганы цаана үлдсэн, тоглох гэж гараад гэртээ ирээгүй хорвоог орхисон энэ олон хүүхдийн өмнө дээр, дооргүй, хамгийн чухал нь эцэг эхчүүд хариуцлагатай ханддаг, хариуцлагатай байх цаг иржээ.

Таны завгүй гэх шалтгаан, анхаарал халамжгүй цаг мөч бүхэн хүүхдээ эрсдэлд өртүүлж байдгийг та мэдэх үү. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал. Гэвч бид эцэг, эх байх үүргээ хангалттай сайн биелүүлж чадаж байгаа бил үү.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-12 122.201.21.132

Хүнд мөнгө хөрөнгөнөөс ч илүү хамгийн чухал зүйл бол сэтгэл. Монголчууд сүүлийн үед мөнгө хөрөнгө гэж хуйлраад хүн хайрлах хүндлэх сэтгэлээ гээж эхлээд байгаагийн нэг жишээ энэ. Хичнээн их мөнгөтэй байгаад гоё сайхан тавилга дунд хөлбөрөөд хайрлах хүндлэх хүнгүй бол амьдрал өнгөгүй амтгүй. Хүүхдийг юу ч мэдэхгүй гэж бодож үл тоомсорлосноос хүүхдийн заяа шунддэгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай.

Avatar

Зочин 2020-02-12 202.70.33.242

Нээрээ хүүхдийн элч нар хаана хадуурч явнаа ноён бондгор , ариунаа нар хүүхдийн төлөө юу хийвээ номин ХХК-НЫ Сурталчилгааны дуу дуулж байхаар хүүхдийн төлөө сайн сайхан үйлс бүтээлээрээ Нэрнээс цаашгүй новшнууд юм даа .

Avatar

Зочин 2020-02-12 192.82.71.225

ажилгүйдэл, ядуурал буураагүй цагт хууль хэчнээн чанга байгаад нэмэргүй. эрх мэдэлтнүүд нийгмийг гэгээрүүлж, ард түмний сэтгэл санааг зөв залах чиглэлээр юу ч хийхгүй байж

Avatar

Nomin 2020-02-12 66.181.181.12

Ter nuhur ni huduunuus ajlaasaa amraltaar irtsen tur l ajil hiij bsn ym n lee shdee tegvel nuhruu duudaad yagad harulj bolsongui ve. Tsoojlood garch bga Ter eh ymar tom zurh ymar ve. Tavan Nastai bitgii hel arvan nastai huuhdig ch Olon tsagaar orhiod yvahad ayultai l bdag sh dee. Etseg ehchuud ylanguya eejuud hariutslagaa undur bailgaj ur huuhdee ayulgui usguy. Big chin tsuuhuulee bizdee tegeed butshan ursee ingeed aldaad bhuu

Avatar

Nomin 2020-02-12 66.181.181.12

Uneheer etseg ehchuud ylanguya eejuudin hariutslaga asar muu bgaagaas huurhii nylh urs amia aldaj bn. Getel guigaad huseed urin zaya hairlahguii ger bul bn sh dee. Getel tiim huurhun ursiig burhan beleglej bhad hariutslagatai usguj bolnoodoo. Eviidee gem horgui huurhun urs. Ter darhand gehed tiim uchir medehgui gurvan huuhdig yaj tsoojilj yvdag tom zurhtei eh ve. Ydaj l hajuu talin aildaa orood tulhuuree uldeegeed haaya orj harchaad bgarai geed tsaini suunii mungu uguhud hen ch ugui gehgui.

Avatar

2020-02-12 192.82.77.209

ZAAval suunii mungu uguh albagui shuudee minii duu manai 3g harj bgaarai gej helehed l boloh blaaa huurhii

Avatar

Зочин 2020-02-12 64.119.26.13

Uhaan suuj, tom hun bolohoosoo umnu huuhedtei bolchihson, malaasaa doloon dor heneggui, erguu teneg n medegdehgui huduu ugshiltai humuusiin l gai. Tegeed joohon bolgoomjtoi baih, yer n nasand hursen uhaant humuunii hiih yostoi uildliig heleheer surtei shde, yadargaatai yum gedg ug sonsono. Uneheer butehgui, denduu teneg humuusdee.

Avatar

Зочин 2020-02-12 202.126.89.8

Хүүхэд хамгаалах байгууллага, хүмүүс бодлогын түвшинд нөлөөлөх арга хэмжээ аьараас биш таны гэрт очоод таны хүүхдийг хараад суухуу?! Та хүүхэд гарнасан бол Та амь нас, амьдралыг нь хариуцах нь зөв биз дээ?! Харин гадаад орчныг аюулгүй байлгах нь төрийн ажил байх!

Avatar

Зочин 2020-02-12 124.158.110.82

гай газар дороос гэж

Avatar

Дуучид болиосой с**. 2020-02-12 150.129.140.247

Тэр хүүхдийн элч мэлч нэр зүүсэн дуучид хаана байна с**. Ариунаа авгай бол сая тоглолт дээрээ хүүхдийн элчээрээ дуудуулаад л явж байсан. Эд нар хүүхдийн төлөө юу ч хийгээгүй.

Avatar

baynaa 2020-02-12 103.212.118.31

niitlelee ymr dampuu bichdiim be, surguuli tugssimuuu

Avatar

ЧД иргэн 2020-02-12 202.179.27.222

Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ -ууд Монголд хэдэн мянга байдаг гээ биздээ. Дээр нь Улсын болон нийслэлийн гэр бүл хүүхдийн эрхийг хамгаалах том нэртэй газар, холбогдох яам тамгын газар гэж байна. Хууль нь байдаг гэсэн, Хүүхдийн эрхийг хамгаалах ОУ конвенц гэж байдаг гэсэн. Бүгд татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжиж цалин пүнлүүгээ гээд бүх зардлаа даалгаж татвар төлөгчийн мөнгөөр амьдарч байгаа. Тэглээ гээд энэ хүмүүс юу хийж суудаг нөхөд вээ. . Ямар ч жудаг байхгуй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж