СОНГУУЛЬ 2020: Архангайчууд дахин МАН-д итгэх үү? | News.MN

СОНГУУЛЬ 2020: Архангайчууд дахин МАН-д итгэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

СОНГУУЛЬ 2020: Архангайчууд дахин МАН-д итгэх үү?

СОНГУУЛЬ 2020: Архангайчууд дахин МАН-д итгэх үү?

УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд буй. Хуулийн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа болоогүй, санал авах өдрөөс 45 хоногийн өмнө тодруулна. Гэхдээ намуудын хувьд албан бусаар нэр дэвшигчдээ тодруулж, тойргоо услах болсон. Тиймээс NEWS агентлагийн зүгээс 2020 оны сонгуулийн хар зураг ямар байх, хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь та бүхэнд хүргэж эхэлж байна. Ингээд энэ удаад 1-р тойрог буюу Архангай аймгийг онцолж байна.

  • 1992 оны сонгуульд 26 тойрогт 8 найм, 2 эвсэл 293 нэр дэвшигч
  • 1996 оны сонгуульд 76 тойрог  5 нам, 2 эвсэл 302 нэр дэвшигч
  • 2000 оны сонгуульд 76 тойрогт 13 нам, 3 эвсэл 602 нэр дэвшигч
  • 2004 оны сонгуульд  76 тойрогт 7 нам, 1 эвсэл 244 нэр дэвшигч
  • 2008 оны сонгуульд 26 тойрогт  12 нам, 1 эвсэл 356 нэр дэвшигч
  • 2012 оны сонгуульд 26 тойрогт  11 нам, 2 эвсэл 544 нэр дэвшигч
  • 2016 оны сонгуульд 22 тойрогт 12 нам 3 эвсэл, 498 нэр дэвшигчид өрсөлдөж байжээ.

1-Р ТОЙРОГ БУЮУ АРХАНГАЙ АЙМАГ

Архангай аймгийн цэнхэр, улаан холилдсон тойрог гэж хэлж болно. Тус аймгийн сонгогчдын хувьд 2012 он хүртэл цэнхэр илүү давамгайлж байв. Ялангуяа сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж гарч ирж байв. Архангай аймгийн сонгогчид 1992-2000 оны хооронд МАН /МАХН/ ялалт байгуулж байсан бол 2004-2016 оны хооронд АН  үнэмлэхүй ялалт байгуулж байжээ. Түүнээс хойш 2004, 2008, 2012 оны сонгуульд  АН ялалт байгуулж байсан цэнхэр тойрог байсан. Гэвч олон жил цэнхэртсэн архангайчууд өнгөрсөн 2016 оны сонгуульд улаантаж,  МАН-аас нэр дэвшсэн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар сонгогдсон юм. Тэгвэл энэ удаад МАН-аас Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарыг нэр дэвшүүлж магадгүй байгаа. Саяхан Архангай аймагт хийсэн судалгаагаар дээрх гурван гишүүн ч үнэлгээ сайтай гарчээ. Тиймээс энэ удаад тэднийг дахин архангайчууд руу явуулах болов уу.

Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигчид яригдаж эхлээгүй байгаа ч УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Б.Болор, “Бридж”-ээр овоглодог Д.Ганхуяг нарын нэр яригдаж буй. Ардчилсан намаас С.Ламбаа, Р.Гончигдорж нарыг нэрлэх хүмүүс байгаа ч тэдний хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй л болов уу. Ардчилсан намаас шинэ залуучуудыг дэмжвэл Архангай аймаг дахь АН-ын дарга М.Батжаргал горилж яваа сурагтай.

Харин МАХН-аас тус аймгийн намын дарга Б.Ганцэцэг гэх эмэгтэй яригдаж байгаа бол бие даагчдын хувьд одоогоор битүү морьд шиг байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

их тамир 2020-02-12 124.158.110.101

Сайн байна уу. Архангайчуудаа. Миний аав Их тамир сумын угуул. 30 ЖИЛ ард түмэнийг ядууралд гүнзгий оруулсан АН, МАН-д дахин итгэл үзүүлэхгүй. Харин зөв санаа бодолтой залуучуудаа дэмжинэ. 2020 оны сонгуульд ЗӨВ ХҮН-ЭЛЕКТОРАТ намаас Раднаабазарын Жаргалмааг дэмжинэ. Эмч хүн_ НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчөөр гадаадад олон жил ажилласан. Энэ эмэгтэйн төлөө саналаа өгөхөд та бүхэн буруудахгүй шүү.

Avatar

Иргэн 2020-02-12 202.5.202.132

Өлгөөд авах нь Баатарбилэг л юм даа, попроод байхгүй, яджаахад аймаг орондоо ажиллаж бидэндээ ойр байсан

Avatar

ЗОЧИН 2020-02-12 66.181.180.155

МАН-ААС ШАЛГАРСАН ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧДАА СОЙХ ЮМУУ, МАН-Д ЭНЭ ХУЛГАЙЧДААС ӨӨР ГЭМ ЗЭМГҮЙ ХҮН БАЙХГҮЙ ЮМУУ.

Avatar

Нац 2020-02-12 202.9.40.16

Өнгөрсөн 30 жилд Эрүүлийг хамгаалах салбарт жинхэнэ, бодитой өөрчлөлт хийж чадсан хүн бол Эрүүлийг хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн даргын ажлуудыг хийж ирсэн С.Ламбаа гишүүн гэж салбарынхан нь ярьдаг.Үнэхээр ч хийсэн бүтээснийг нь харвал С.Ламбаа сайд мөн.Ийм л хүнд Төрийн жолоо атгуулах хэрэгтэй. Эмч мэргэжилгүй ч гэсэн сэтгэл байвал үйлс нь бүтдэгийн бодит жишээ юм шүү. Сонгогч олон минь сайн тунгаана биз ээ.Нутгийн хүүгээ өргөөрэй.

Avatar

Зочин 2020-02-12 202.55.188.82

Улаантаад байхдаа яахав дээ. Улайж энэ тэр гэж болдоггүймуу? МАН-с бол Баатарбилэг нь дээр. АН-с бол энэ хэдээс харахад Ламбаа л байх шив дээ. Бусад нь дан луйварчид ждүчид, 60 тэрбумынхан л байна.

Avatar

Зочин 2020-02-12 202.126.89.3

ШИНЭ нам ялна.

Avatar

Зочин 2020-02-12 66.181.178.109

Энэ дундаас Болорыг дэмжнээ.Залуу хүн гэхэд ноён нуруутай элдэв авилгал хээл хахууль хэл амтай орооцолдоод байдаггүй

Avatar

Зочин 2020-02-12 66.181.185.84

Аймгийн дарга байсан Д . Батэрдэнэ гэж ноён нуруутай , төлөв түвшин , удам сайтай , сайн боловсролтой залуу бий дээ , жирийн олон бол битүүхэндээ энэ хүүг л шивэр авир гэдэг юм билээ … гэвч манай Архангайчууд ч шинэ цагийн " бидннээр хөлжсөн " цээж баячууд хийгээд цүнх барьж " хөл ба хэлд " орсон хурган дарга нарыг л дагаж самбагандаг болсон юм шиг билээ , бэлгийн хараа нь бүүдийсэн байх аа .. ??!!! …

Avatar

Зочин 2020-02-12 202.126.88.157

Ардчилсан нам улс орныг үймүүлж хэрэлдүүлж дундаас нь ашиг олж амьдардаг паразитууд байдгийншдээ

Avatar

Зочин 2020-02-12 66.181.180.68

Болор Миеэгийн 3- ын дэргэд толгой өндөр болвсролтой кандидат. Ж.Мөнхбат гэж ТТ-н нүүрсний зөрүүнээс сэгсийтэл баяжчихсан төрийн жинхэнэ хулгайчаа сонгож а**х ви дэ Сарлагуудаа

Avatar

ИРГЭДЭЭС 2020-02-12 59.153.113.119

Болор, Тэмүүлэн, Эрхэмбаяр ! Урагшаа.

Avatar

ИРГЭДЭЭС 2020-02-12 59.153.113.119

Болор, Тэмүүлэн, Эрхэмбаяр ! Бусад нь хэрэггүй ээ !

Avatar

Зочин 2020-02-12 202.126.89.125

Hervee MANiig songomoor bval shine hun songo,odoogiin 3 chn Miegiin uliig dolooj bsan n**** nar. Yalanguya ter munhbat gegch nairagch yostoi hereggui

Avatar

Судлаач 2020-02-12 192.82.74.111

Ё.Баатарбилэг нэгээр гарна. Архангайдаа танигдсан, гишүүний хувьд ч, сайдын хувьд ч маш сайн ажиллаж байгаа. төлөв түвшин, олон таван аашгүй, жинхэнэ төрийн хар хүн. Ж.Мөнхбат бас гараад л ирнэ. Г.Тэмүүлэн баян хүн, цагаа болохоор Архангайнхан сонгож л таарна. Юун Н.Батбаяр, Болор энэ тэр. Харин өтөлсөн болохоос С.Ламбаа хүн сайтай, ард зантай, ажилсаг, давгүй хүн. МАН-ынхан хүн соливол Эрүүл мэндийн сайд байсан ЦОГЦЭЦЭГ тун давгүй улс төрийн зүтгэлтэн хүн дээ. Улс төрд арай оройтож орсон юм.

Avatar

Зочин 2020-02-12 202.9.40.6

За Архангайн нөхдүүд минь энэ хэд л биш шүү.Битгий л сарлаг шигээ тэнэг сонголт хийж үзээрээ дээ.АН,МАН хоёрын алиныг нь ч бүү сонго

Avatar

Архангайхүү 2020-02-12 59.153.113.119

Бас Түмэн шувуутын Эрхэмбаяр электратаас дэвшвэл дэмжинэ ээ ! АН- аас биш ! Харин та 3 нутгаа яаж өөд нь татхаа бодитой амлаарай ! Үлэг болсон юм бүү давт !

Avatar

mbsb 2020-02-12 202.9.40.148

BOLOR TEMUULEN

Avatar

Архангайхүү 2020-02-12 59.153.113.119

Бас Түмэн шувуутын Эрхэмбаяр электоратаас дэвшвэл дэмжинэ ээ ! Ингэхэд болоо !

Avatar

Архангайхүү 2020-02-12 59.153.113.119

Болор, Тэмүүлэн хоёрыг Архангайчууд дэмжинэ ээ !

Avatar

Зочин 2020-02-12 192.82.75.12

batbayar ganhuyag odoo boli Bolor bj bolno Munkhuu heruulch hun

Avatar

Зочин 2020-02-12 195.46.106.44

Энэ хууччуудаас залхаж байна шүү. Олигтойхон шинэ залуучууд зөндөө л бий шүү дээ.Наад хэдийн чинь аль ч бишээ.Архагшсан өвчин сэдэрч байгаа мэт сонсогдож байна.

Avatar

Зочин 2020-02-12 103.229.122.226

мөлжлөгийг жаал хязгаарламаар байгаа бол МАН ыг л сонгох хэрэгтэй дээ Мөлжүүлээд ядуураад байхыг хүсээд байгаа бол АН бусд намийг сонго

Avatar

Зочин 2020-02-12 150.129.143.94

Битгий горьд энэ онд шинэ хумуус гаргана энэ хулгайч жду нараас салгаад огно за юу битгий баярлаа

Avatar

Зочин 2020-02-12 124.158.107.35

30 жил сонгосон хүмүүс чинь өөрийн чинь толгой дээр бааж шээгээд өөрсдөө баяжиж төрөл арилжсан гэдгийг бүү март

Avatar

STALIN 2020-02-12 182.160.36.94

ARHANGAICHUUDAD GANTSXAN ZAM TER BOL b** MANAN -G SONGO,TEGEED BOLOO

Avatar

Иргэн 2020-02-12 202.126.89.37

Манай Айгийнхан ЖДҮчидийн намаас дэвшсэн хүнд үгүй гэж байгаа шүү Худлаа ярихаа болиорой

Avatar

Зочин 2020-02-12 139.5.218.142

Улаан ч үгүй ,цэнхэр ч үгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж