БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээн боллоо

БНСУ-н Элчин сайдын нэрэмжит Олимпийн Таеквондогийн тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Гурав дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд 24 байгууллагын өсвөрийн 345 тамирчин оролцжээ.

Тэмцээний бага насанд багийн дүнгээр Ү.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай БГД-ийн "Олимп" клуб түрүүлж, Н.Бямбацогт дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн баг, Б.Батбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн багууд удаалав.

Мөн өсвөр үед багийн дүнгээр Б.Насанбаяр дасгалжуулагчтай Орхон аймаг түрүүлж, Д.Алтантуяа дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Б.Хатанбаатар дасгалжуулагчтай "Харцага дэвжээ" багууд удаалжээ.

Тэмцээний шилдгүүд:

Эрэгтэй – Б.Алтаншагай (Говь-Алтай)

Эмэгтэй – Сарангуа (Дорнод)

Дасгалжуулагч –Ү.Ган-Эрдэнэ (“Олимп” клуб)

Шүүгч – П.Тэмүүжин нар тус тус шалгарчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж