УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан байсан ч ирц бүрдэхийг хүлээсээр 16.05 цагийн орчимд эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нефть бүтээгдэхүүнд ногдуулах ОАТ-ыг яаж тусгав. Зэвсэгт хүчний хувцас сургалтын зардлыг гадаад зээл тусламжаас олдог орлогоос санхүүжүүлэхээр тусгасан. Хуульд зааснаар эдгээр зардлыг төсөвт суулгах ёстой. Энэ асуудлуудыг хэрхэн тусгав гэдэгт хариулт хүслээ.
Г.ДАРЬ