Иракийн нийслэлд 12 жилийн дараа цас орж, оршин суугчдыг баясгав | News.MN

Иракийн нийслэлд 12 жилийн дараа цас орж, оршин суугчдыг баясгав

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Иракийн нийслэлд 12 жилийн дараа цас орж, оршин суугчдыг баясгав

Иракийн нийслэлд 12 жилийн дараа цас орж, оршин суугчдыг баясгав

Иракийн нийслэл Багдад хотноо өнөөдөр /2020.02.11/ цас орж оршин суугчдыг баясгажээ. Багдад хотноо 2008 онд цас орсон бол тэрнээс өмнө бараг зуун жилийн өмнө цас орж байсан аж. Цаг уурчдын мэдээлснээр Европоос ирсэн хүйтэн агаар Багдад хотноо цас оруулжээ. Хүйтэн цаг агаар Лхагва гаригийг хүртэл үргэлжлэхийг цаг уурчид анхааруулсан байна.

Цаг агаар гэнэт хүйтэрч цас орсноор Иракийн Засгийн газрын эсрэг Тахрир төв талбайд жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс урц майхандаа жиндүү хоножээ. Харин хүүхэд багачууд цасан бөмбөг хийж тоглон, залуус цастай хамт зургаа даруулж байна.

Иракийн хойд хэсгийн Мосул хотноо цас ордог ч төв болон өмнөд хэсгээр цас ордоггүй аж. Багдадын оршин суугчид Цельсийн 51 хэм хүрч халдаг агаарын температурт дасан зохицсон байдаг тул цас үзээд ихэд баярлажээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ирээгүй 2020-02-11 203.91.115.44

Та нар сайн уу? Цагаадай өвөг туркина эгч хоёр өгсөн ном БАБУРЭ НАМЕ хугацаа дууссан

Avatar

Pablo 2020-02-11 202.9.46.11

Wow.What a good new.God bless iraq.Thanks for all.

Avatar

Зочин 2020-02-11 149.205.250.155

Царайг нь харахаар л аюултай мэдрэмж төрдийшүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж