Иракийн нийслэл Багдад хотноо өнөөдөр /2020.02.11/ цас орж оршин суугчдыг баясгажээ. Багдад хотноо 2008 онд цас орсон бол тэрнээс өмнө бараг зуун жилийн өмнө цас орж байсан аж. Цаг уурчдын мэдээлснээр Европоос ирсэн хүйтэн агаар Багдад хотноо цас оруулжээ. Хүйтэн цаг агаар Лхагва гаригийг хүртэл үргэлжлэхийг цаг уурчид анхааруулсан байна.
Цаг агаар гэнэт хүйтэрч цас орсноор Иракийн Засгийн газрын эсрэг Тахрир төв талбайд жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс урц майхандаа жиндүү хоножээ. Харин хүүхэд багачууд цасан бөмбөг хийж тоглон, залуус цастай хамт зургаа даруулж байна.
Иракийн хойд хэсгийн Мосул хотноо цас ордог ч төв болон өмнөд хэсгээр цас ордоггүй аж. Багдадын оршин суугчид Цельсийн 51 хэм хүрч халдаг агаарын температурт дасан зохицсон байдаг тул цас үзээд ихэд баярлажээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ